Бүтээгүй бүтээн байгуулалтууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 07

“Сайхан хоолны нэр хэл. Би савхадъя” гэж хятадууд хэлдэг юм гэнэ лээ. Түүн шиг манай эрх баригчид сонгууль бүрээр бидэнд “сайхан хоолны нэр” хэлж бид савхадсаар  олон жил болж байна. Орчин үеийн хэллэгээр бол цонхны цаанаас чихэр долоолгох ч гэж үүнийг нэрлэдэг. Сонгуулиас сонгуулийн хооронд амалдаг амлалт, мөрийн хөтөлбөрүүд хэрвээ хэрэгждэг байсан бол Монгол өнөөдөр танихын аргагүй улс орон байх байлаа. Наад зах нь Улаанбаатар хот маань  л гэхэд метротой болчихсон, Энхтайваны өргөн чөлөөгөөр тусгай замын автобус хэзээ мөдгүй явахад бэлэн болсон байх байжээ. Багануурт оюутны хотхон сүндэрлэчихсэн. Их, дээд сургуулиуд хотын төвөөс нүүчихсэн тул авто замын түгжрэл эрс буурсан байх байлаа.

Түүнчлэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал гурван жилийн өмнө ашиглалтад орчихсон, жуулчлалын улирал ид эхэлж буй өдийд бол дамжин өнгөрөх болон Монголыг зорин ирэх олон улсын нислэгүүд минут татамд шахуу бууж байх байжээ. Том том үйлдвэрүүд, аж үйлдвэр, технологийн паркууд эхнээсээ ашиглалтад орчихсон, эдийн засагт асар том дэм нөлөө үзүүлж байх байж.

Хий хоосон мөрөөдөл, амлалт биш мөрийн хөтөлбөр болж цаасан дээр буусан, шаваа тавьж туузаа хайчилсан, ашиглалтын өмнөх захиргаа нь хүртэл байгуулагдан ажиллаж эхэлсэн бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй. Төлөвлөж товлосон хугацаа нь хэдийнэ өнгөрсөн ч зарим нь бүр ганц ч хадаас хадаагүй хэвээр. Зарим бүтээн байгуулалт нь эхлэлгүй байсаар цаасан дээрээ өтөлжээ. Энэ бол улстөрчдийн хэт популист хандлагаас болж төрийн бодлогын залгамж халаа алдагдсаных. Намчирхаж, талцан нэгнийхээ хийж буй ажлыг нурааж, үгүйсгэж ирснийх. Амин хувийн жижигхэн ашиг сонирхолоос болж улс орны хэмжээний том бүтээн байгуулалтуудыг чөдөрлөж, дөнгөлснийх.

Ийнгээд бүтээгүй бүтээн байгуулалт буюу тууз хайчилсан мөрөөдлүүдийг эргэн сануулъя.

Бүтээгүй бүтээн байгуулалтууд

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал-

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй энэхүү олон улсын нисэх буудал анхны төлөвлөгөө, графикийн дагуу бол хоёр жилийн өмнө буюу 2017 онд нээгдэх төлөвлөгөөтэй байв.

Энэхүү олон улсын нисэх буудлын тухай яриа хэлэлцээ 2000-аад оны эхнээс эхэлсэн. Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-аас соёрхон баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх