Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 10

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Бразил улсын Рио де Жанейро хоттой Улаанбаатар хот олон талаар хамтран ажиллах боломжтойг тус улсын конгрессын гишүүн Дэвид Соэрез хэлэв. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот Бразил улсын олон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалын чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх