GOT: Серсейг хамгийн "хорон" дүр байсныг батлах 8 баримт

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 13

"Хаан ширээний тоглоом" цувралын тавдугаар анги дөнгөж сая цацагдлаа. Энэ удаа мөн л үзэгчдийн тааварлаж байгаагүй эргэлт, гол дүрүүдийн үхлээр дүүрэн "хэрцгий" анги байсан гэдэгтэй уншигчид санал нийлэх биз. “King's Landing” буюу Долоон хаант улсын нийслэлд болсон шийдвэрлэх тулаанд Винтерфеллийн тулаанаас илүү олон хүний (тэр дундаа гэмгүй иргэдийн) цус асгарна гэдгийг мэдэж байсан ч Дейенерисийн (одоо бараг Mad Queen 'цолоо' нэмж авахаар боллоо доо  ) шийдвэр нийслэлийг цусан далайд шивүүлж орхисонд үзэгчид бүхэлдээ цочирдоод байна. 

Серсей Ланнистер: Хаан ширээний төлөөх тэмцэлд үхэл эсвэл амьдрал гэсэн хоёр л сонголт бий

Тэр бүү хэл хамгийн хорон дүр болох Серсейг нүдэндээ доголон нулимс тээж, өрөвдөлтэйгээр сүүлийн хормоо өнгөрүүлж буйг харах бас эвгүй л байсан. Найман бүлгийн турш үзэгчдэд хамгийн их үзэн ядагдсан, харгис, хатуу чанга, өөрийнхөө хэнийг ч золиослоход бэлэн Серсейг ингээд л Жеймитэй хамт зогсож байгаад, мөрөөрөө амьсгал хураана гэж хэн санах билээ. 

Түүний хийсэн хамгийн хорон үйлүүдийг үзэгчид одоо ч мартаагүй байгаа биз... 

1. Сайн найзаа хөнөөсөн 

 

Магадгүй Серсейг үйлдсэн нүглүүд эндээс эхтэй байх. Серсей 11 настай байхдаа сайн найз Меларатайгаа хамт хувь заяаг хэлдэг төлөгч дээр очдог. Бидний мэдэж байгаачлан төлөгч Серсейг хаантай гэрлэж, гурван хүүхэдтэй болно гэж хэлдэг. Харин Мелара өөрийгөө Жеймитэй гэрлэх эсэхийг асуухад түүнийг тун удахгүй үхнэ гэж зөгнөдөг. Харамсалтай нь Мелара тэр шөнөө худагт унаж үхсэн байх ба түүнийг түлхсэн байж болох цорын ганц хүн нь Серсей.   

2. Серсей Тирионыг багад нь тамлаж байсан 

 

Жоанна Ланнистер Тирионыг төрүүлэхдээ нас барсан нь түүнийг гэр бүлийнхээ хамгийн "азгүй" гишүүн болох эхлэлийг тавив. Серсей эхийнхээ үхэлд үргэлж Тирионыг буруутган, "мангас" гэж дууддаг байсан. Мөн Серсей Тирионыг нялхад нь тамлаж байсныг (уйлтал нь чимхэж, гарыг нь мушгих зэргээр) Жейми болиулсан гэж Оберин Мартелл дөрөвдүгээр бүлэгт Тирион хэлдэг. 

3. Нөхрөө 'хордуулсан' 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх