Нүүрс нийлүүлэх тендерийг будилаантуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 14

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 2019.1, 2019.2 дугаартай Халаалтын зуухнуудын түүхий эд нүүрс нийлүүлэх битүүмжилсэн тендерийг 2019.4.22-нд шалгаруулахаар зарласан. Гэсэн ч “нээлттэй бус” гэдэг гомдлын хүрээнд ШӨХТГ-аас уг тендерийг түр хойшлуулсан юм.

Тендерт оролцох хүсэлтэй компаниудын зүгээс энэ сарын зургааны өдөр “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”-ын хуулийн зөвлөх Б.Эрдэнээтэй гар утсаар болон биечлэн очиж уулзан тендерийн баримт бичгийг худалдан авах, дараагийн шалгаруулалт хэзээ явагдах талаар тодруулахад “ШӨХТГ-аас хариу ирүүлээгүй. Баримт бичгийн гаргаж өгөх боломжгүй. Дараагийн шалгаруулалт хэзээ болохыг мэдэхгүй” хэмээн хоёр ч удаа мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Гэтэл тавдугаар сарын 7-ны өдөр 11 цагт шалгаруулалт хэзээ болохыг мэдэхгүй гэж байсан Б.Эрдэнээ тендерийн бичиг баримт хүлээн авах хугацааг хааж, 12 цагт шууд шалгаруулалт явуулсан нь анхаарал татаж байгаа юм. Ноцтой нь өөр компанид тендерийн материал өгөөгүй хэрнээ ХИХУГ-ын тендерт байнга ялдаг гэж яригдаж буй н.Мэндбаяр захиралтай нэр бүхий компанийг дахин шалгаруулсан гэнэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх