Шатахууны үнийг барьж дийлэх үү!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 20 ・ 1

Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг түгжрээний гол эзэн автомашины шатахууны үнэ дахиад л өсч  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч мөн давхар хөөрөгдөж эхэллээ. 

Энэ  сарын 8-ны өдрийн байдлаарх статистик мэдээллийг хүргэе. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1630-1800 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1785-1860 төгрөг, “Аи-95” шатахуун 2230-2310 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2250-2370 төгрөгийн үнэтэй байна.

Ийнхүү литр тутамдаа 50-80 төгрөгөөр өсөх болсон шалтгаан нь газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй холбоотойгоор буюу ОХУ-тай хамааралтай бололтой. “Нохойнд барьдаг” гэгчээр далим л гарвал оросууд руу буруугаа чихэн үнэ нэмчихдэг импортлогчид энэ удаа ч мөн өнөөх л хариултаа хэлж байна.  Өнгөрсөн оноос эрчимтэй нэмэгдсэн шатахууны өсөлт  Дахиад ч нэмэгдэнэ. Учир нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гадаад зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ цаашид ч нэмэгдэх магадлалтай байгаа юм.

Өмнө нь оросууд  биднийг шулдаг байсан бол одоо эрх баригчид ард түмнээ шулж байна

Монголчууд газрын тосны бүтээгдэхүүний импортыг 100 хувь ОХУ-аас нийлүүлдэг  байх үед хойд хөрш манайд дэлхийн зах зээлийн үнээс 200-300 ам.доллараар илүү, “тусгай” үнээр өгдөг байсан билээ. Тэр үед эрх баригчид “Дэлхийн зах зээлийн үнээр шатахуун импортлодог болчихвол үнэ хямдруулчихмаар л байна” гэсэн аргаа барсан мэдэгдэл хийдэг байв. Гэтэл олон эх сурвалжаас шатахуун импортолж, ОХУ-аас Сингапурын биржийн үнээр авдаг болсон ч байдал өөрчлөгдсөнгүй. Үнэ буурахгүй байгаа үндсэн шалтгаанууд эрх баригчдаас л гарч байна. Онцгой албан татварыг тэглэсэн ч, хөнгөлөлттэй олгосон зээлийнхээ хүүг нэмсэн гээд л.

Аливаа зүйлд сэтгэл их чухал. Эрх баригчид ард түмнээ үнэхээр боддог байсан бол шатахуун импортлогч улсуудад үүсээд байгаа таатай байдлыг ард түмэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцах байлаа. Гэтэл тийм сэтгэл байхгүй, харин ч төсвийн цоорхойгоо нөхөх эх үүсвэр болгон ашиглах болов. Өмнө нь оросууд өндөр үнэ хэлж монголчуудыг шулдаг байсан бол одоо эрх баригчид ард түмнээ шулж байна.

Ямартай ч шатахууны үнийг буурах ёстой тэр цэгт нь хүртэл буулгахад эхлээд төр нь ард олныхоо талд гарч зогсох хэрэгтэй байна. Цөөн хэдэн монополь компанийг ашигтай, алдагдалгүй байлгахын төлөө хангалттай л ажиллалаа. Одоо болсон. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдэх төдийд л 50-80 төгрөгөөр нэмчихдэг хэрнээ буцаад буухад нь 20-30 төгрөгөөр хямдаруулдаг нь ариун явдал мөн үү. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 20/

    Петровис, Анандбазар гээд хүмүүс л үүнийг хийдэг биз дээ

    Хариулах