“ХУМИГДСАН” санхүүжилтийн хөтөлбөр

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 31

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гацав. Хамтран гэснээс Олон улсын валютын сангаас гуйн хэрэгжүүлж буй хөтөлбөр гэвэл илүү зохино. Дэлхийн зах зээлд 2012 оноос уул уурхайн түүхий эдийн ханш хямдарснаас шалтгаалж манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэдэн жил дараалан саарсан билээ. Тухайн үед манайхан эдийн засгаа агшаачихгүйн тулд гадаадаас зээл авч, дэмнэж байлаа. Богино хугацаанд их хэмжээний өр тавьснаар 2016 он гэхэд төлбөрийн чадвараа алдсанаа зарлах нөхцөл үүссэн юм. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Ингээд ОУВС-гаас тусламж гуйсан хэрэг.

Нөгөөдүүл нь эхэндээ бараг л “Буруу бодлого хэрэгжүүлснийхээ лайг өөрсдөө үүр” гэж хэлсэн гэдэг. Манайхны удаа дараагийн хүсэлтийг харгалзаж, эцэст нь дэмжихээр болсон. Ингэж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Тус сангийнхан манайхнаас “Үүнийгээ ингэж өөрчил, түүнийгээ тэгж зас” гэж ам өчиг авсан. Тэгэхээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол оролцогч нь Монгол Улс.

Хөтөлбөр яагаад гацав? Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкуудад активын чанарын үнэлгээ хийхээр тохирсон. Улмаар өнгөрсөн жил банкуудын активын чанарыг үнэлж, өнгөрсөн оны төгсгөл гэхэд өөрийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн билээ. Банкууд ч үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмсэн. 

Албан бус эх сурвалж зарим банк өөрийн хөрөнгөө шаардлагатай хэмжээнд хүргэж чадаагүй байгааг дуулгаж буй. ОУВС-гийнхан өөрийн хөрөнгөө нэмсэн нь үнэн, эх үүсвэр нь тодорхой, эсэхийг нягтлахаар банкуудад дахин аудит хийлгэхээр шийдвэрлэжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх