Дэлхийн хамгийн тансаг галт тэргээр зорчих ямар байдаг вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 31

Танд "East Japan Railway" компаний эзэмшдэг дээд зэрэглэлийн аяллын зориулалттай Шики-Шима галт тэргийг танилцуулж байна. Уг галт тэргэнд сууснаар 5 одтой зочид буудалд авч болох үйлчилгээнээс ч илүү тансаг байдлыг мэдрэх гэнэ.

Дэлхийн хамгийн тансаг галт тэргээр зорчих ямар байдаг вэ?

 

 

2 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү тансаг галт тэргэнд сууж үзэхийг хүн бүхэн хүсэх нь гарцаагүй.

 

 

Дотроо ямар үйлчилгээ үзүүлдэг нь гаднаас нь хараад л мэдэгдэнэ.

 

 

Энэ бол хоолны танхим. Японоор "Шики-Шима" буюу "дөрвөн улирал " нэртэй энэхүү галт тэргийг тансаг зочид буудал гэж андуурмаар.

 

 

Та мөнгө муутай байгаа бол хамгийн хямд купенээс сонголтоо хийж болно. Дутахааргүй тансаг байгаа биз.

 

 

Тансаг зэрэглэлийн тав тухтай ор бүхий унтлагын өрөө

 

 

Цэнгээний газар, саун, түүгээр ч зогсохгүй галт тэрэгний сүүл хэсэгт цонхоор байгалийн сайхныг харж явах зориулалттай өрөө байрладаг.

Уг галт тэргээр зорчих үнэ нэг хүнд хамгийн багадаа 320 мянган иен, ихдээ 1,165,000 иен болдог байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх