ШӨХТГ: Юнивишнг таван сая, Мобикомыг 25 сая төгрөгөөр тус тус торгосон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 03

С.САРУУЛ

ШӨХТГ иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Юнивишн, Мобиком корпорацийг шалгасан байна. Хяналтаар тус компаниуд шинэ бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгчдэд бүрэн хүргэдэггүй. Мобиком корпораци бодит мэдээллээр хангаагүй, хэрэглэгчтэй хийсэн гэрээ баталгаажаагүй зэрэг зөрчил илэрсэн учраас  20 сая төгрөгөөр, Юнивишн үйлчилгээнийхээ талаар мэдэгдэлгүй төлбөрөө нэмсэн учраас таван сая төгрөгөөр торгосон байна.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх