20 настай монгол залууг “Google” компани урьжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 04 ・ 2

Google” компанийн дэлхийн шилдэг залуучуудыг сонгон ажиллуулдаг “Гүүгл КодЮ” хөтөлбөрт Монгол Улсаас анх удаа “Нест” Академийн туслах багш Э.Баттулга уригдан оролцохоор боллоо.

 

Энэхүү хөтөлбөрийн оролцогчдыг “Google” компаниас сонгодог ба хөтөлбөрт гол төлөв дэлхийн топ их сургуулиуд болох “Харвард”, “Станфорд” зэрэг сургуулиудын шилдэг оюутнуудыг урин оролцуулдаг билээ. Хөтөлбөрийн оролцогчид 3 сарын турш тус компанийн инженерүүдтэй хамтран олон сонирхолтой төслүүд дээр ажилладаг юм.

 

 

Э.Баттулгын ажилладаг “Нест” Академи нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай эн тэнцүү мэдээллийн технологийн боловсролыг Монголын хүүхэд, залуучуудад олгодог. 

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын боловсон хүчнээ бэлтгэх томоохон бодлого нь яах аргагүй хүүхдүүдэд багаас нь мэдээлэл технологийн мэдлэг олгож, тэр дундаа код бичих чадварыг суулгах билээ. Тэгвэл Монгол Улс ч энэхүү дэлхийн чиг хандлагаас хоцорсонгүй. Дэлхийн шилдэг мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн төв болсон Цахиурын хөндий болон "Amazon", "Facebook", "Google" зэрэг томоохон компаниудад ажилладаг монгол залуус Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлдэх зорилгоор дунд сургуулийн сурагчдад зориулсан "NEST Academy" төвийг нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл тус академид бэлтгэгдсэн эхний төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулж, бүтээсэн веб апп, гар утасны тоглоомуудаа олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Дэлхийд өрсөлдөх нэг түмэн инженерийг бэлтгэх зорилготой энэхүү академийн хамгийн эхний элсэлтийн төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулах өдөрлөгт та бүхнийг урьж байна. 

Энэхүү өдөрлөгийн үеэр Э.Баттулгатай уулзахаас гадна өөр олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Мэдээллийн технологи болон дизайнд сонирхолтой хүүхдүүд, энэ чиглэлээр сурах сонирхолтой сурагчдын эцэг эх гээд хүссэн хүн бүрт энэхүү арга хэмжээ нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Өдөрлөгийн үеэр “Нест” академийн төгсөгч болох 7 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб аппликэйшн, гар утасны тоглоомуудтай танилцахаас гадна энэ салбарт дотооддоо төдийгүй олон улсад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уулзаж, програмчлал, дизайны сонирхолтой хичээлд хамрагдах боломжтой.

 

 

“DEMO Day-2019” нэртэй энэхүү өдөрлөг нь Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжны 5-р хороонд байрлах “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудлын 2 давхрын хурлын танхимд энэ сарын 9-ны өдрийн 16:00-19:00 цагийн хооронд болох юм.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 06 сар 04/

    Дүү нартаа улам их амжилтыг хүсье. Маш зоригтой санаачилга гаргаж, ажлаа эхлүүлжээв Бахархаад бахараад баршгүй ээ...

    Хариулах
  • Зочин / 2019 06 сар 04/

    Дүү нартаа улам их амжилтыг хүсье. Маш зоригтой санаачилга гаргаж, ажлаа эхлүүлжээв Бахархаад бахараад баршгүй ээ...

    Хариулах