Хүний элгээр амьдрах нь хүсэх эд биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 13 ・ 1

Битгий гомдоорой. Монголчуудын арчаагүй, анхиагүй, хэнэггүй нь хэтэрч гүйцлээ. Автомашинаа жил бүр үзлэгт оруулдаг хэрнээ юугаар ч үнэлшгүй бие, эрхтнээ юман чинээ бодохоо больж. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлт муугаараа дэлхийд тэргүүлж, адлуулах болсон нь үүнийг гэрчилнэ. Тэр дундаа элэгний өвчнөөс шалтгаалсан нас баралтаар манайхан бөмбөрцгийнхнийг дагуулахгүй байгаа нь хатуу үнэн. Яагаад бид ийм байдалд хүрэв? Эдүгээ үнэгүй юм гэж бараг үгүй. Гэхдээ ганцхан Монголд, бидний үргэлж дорд үздэг, гоочилж муулдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ л төлбөргүй байна.

Монголчуудыг элэгний вирус хиаруулж байгаа учир Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний II шатны үзлэг, оношилгоог орон даяар эхлүүлээд, хугацааныхаа талд орж байхад эрсдэлтэй бүлгийнхний 50 хувь нь ч шинжилгээнд хамрагдаагүйг эмч нар толгой сэгсрэн ярьж байна. Манай улсын хүн амын 10 хувь нь С, 12 хувь нь В вирусийн халдвартай. Гепатит В-тэй иргэдийн 60-80 хувь нь дельта вирусийн “халдлагад” өртсөнийг гадаад, дотоодын эрдэмтэд тогтоосон. Тиймээс хүн амын дунд элэгний вирус байгаа, эсэхийг үнэгүй оношилъё. Илэрвэл төлбөргүй тоолъё. Идэвхжсэн бол эмийг нь өгье. Байхгүй бол вакцин хийлгэ гэж хэдэн эмч, мэргэжилтэн л чадлаараа тэмцэж, зүтгэх юм. Харин бид урьж, залуулаад ч эмнэлэгт хандах янзгүй.

Монгол мөнхийн дайн байлдаантай орон биш. Бид цөмийн зэвсэг, буу шийдэм агсах шаардлагагүй. Цагаач, дүрвэгсэд, алан хядагчийн аюулыг мэдэхгүй. Амар амгалангийн туйл болсон эх оронд минь жил бүр 2500 орчим хүн зөвхөн элэгний хатуурал, хавдраар нас барж байгаа нь эмгэнэлтэй. Улсаас “Эрүүл мэнддээ анхаар, өвчнөө оношлуулж, эмчлүүл” гэж өчнөөн тэрбум төгрөг төсөвлөж байхад ашиглаж чадахгүй, хайхрахгүй явсаар ийм байдалд тулсан нь бидний арчаагүйнх гэдгийг дахин хэлье. 

Монгол Улсын эмч нар чадалтай, чадвартай. Элэг, бөөр, ясны чөмөг, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийдэг болсон. Нэг үеэ бодвол монголчууд элэг, бөөрөө солиулах гэж гадаад явдаг урсгал татарсан гэсэн үг. Тэглээ гээд иргэдийн сэтгэхүй өөрчлөгдсөнгүй. “Монголд эмчилдэг болсон юм чинь” гэсэн байдлаар асуудалд, өвчиндөө хайнга хандах. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 06 сар 13/

    Элэгний өвчлөл өндөр байгаа нь монгол уламжлалаа мартсан нь их үүрэгтэй дээр үед хүн өөрийн аягатай үр хүүхдээ духанд нь үнэрлэдэг гм бадарчин хүн аягаа өвөртлөж явдаг хүнтэй гар барьж золгодоггүй гм

    Хариулах