Хүүхдийн сурах хүслийг ч “царцааж” байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 18 ・ 1

Б.НАМУУНТАМИР

Энэ жил улсын хэмжээнд 162 цэцэрлэг, харин нийслэлд 64 цэцэрлэг шинээр болон, өргөтгөлөөр ашиглалтад орно. Энэ нь цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд сайшаалтай. Гэвч есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдүүд маань будаг нь ханхалсан цэцэрлэгтээ орох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Улсаас хөрөнгө оруулалт аван, ажлаа ян тан явуулж байгаа хариуцлагатай барилгын компаниуд хуруу дарам цөөн байна. Нийслэл хотод хэрэгцээтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил олон байгаа­гийн нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудлын нэг нь ерөнхий боловс­ролын  сургууль болоод цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх явдал юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төсөл хэрэгжүүлэх хүрээнд соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан аж. Тиймээс энэ оны улсын төсөвт өмнөх онд эхлүүлсэн 222, шинэ 381 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр нийт 616.4 тэрбум төгрөг суулгажээ. Энэ оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах юм” гэдгийг хэлж байлаа. Мөн түүнчлэн энэ мэтчилэн барилгын компаниуд заасан хугацаанаасаа хойш барилгаа бидэнд есөн сарын 1-ний байдлаар хүлээлгэн өгвөл хичээлийн шинэ жилээр хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадаа өнжих нь гэдгийг сануулж байсан юм.

Жил бүрийн намар хаа сайгүй хүүхдийн цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас тэр. Энэ байдлыг үгүй хийхээр олон арга хэмжээ авч байгаа. Улаанбаатарын эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэдэг азын сугалаанд мөнгө хожихтой адил болсон өнөө үед зуу зуун хүүхдийн цэцэрлэгтэй байх эрх зөвхөн барилгачдын хариуцлагагүй, цаг барьдаггүй шантаач байдлаас үүдээд байгаа. Өмнө жилүүдэд улсын төсвийн мөнгө хүлээлэгдэх асуудал огт байхгүй  гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Манай улс гаднын жишгийг дагаад ялангуяа, зуны халуун цагт эрт ажлаа гүйцэтгээд орой эрт тардаг олон улсын жишгийг дагадаг бол  магадгүй хугацаандаа дуусгачих боломж бүрэн байгаа гэдгийг хэлж байлаа.

 

Цагаан блок хүлээлттэй байна гэв

 

Энэ жил Боловсролын яам өмнөх жилүүдийн түүхэндээ байгаагүй их төсөв, хөрөнгө зарцуулж байгаа. Тэгвэл үүний нэг жишээ болсон Баянгол дүүргийн VI хороонд байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга гэрээ ёсоор  наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан боловч барилгын гүйцэтгэл 75 хувьтай, дөнгөж л ерөнхий рам, угсралтын ажиллагаандаа явж байлаа. Барилга дээр 6-8 хүн ажиллаж байгаа харагдсан боловч, барилгын компанийн захирал 22 ажилчин ажиллаж байгаа гэснээр бусдыг нь хайгаад олсонгүй. Барилгын компанийн зүгээс цагаан блокийн хүлээлттэй байгаа учраас хугацаанаасаа хойш ашиглалтад өгөхөөр байна гэсэн хариултыг хэлж байлаа.

Монгол Улсад цэцэрлэггүй 46 мянга гаруй хүүхэд байгаагаас Баянгол дүүргийн VI хороонд  цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: