Ямар ч хамт олны дунд нэр хүндтэй болох 10 алхам

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 06

Бусдын хайр, хүндэтгэлийг хүлээхийн тулд та заавал баян, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтан байх албагүй. Харин зүгээр л "сайн" хүн байхад л хангалттай ажээ. Тэр ч утгаараа та бүхний ажлын эхний өдөрт зориулан энэхүү сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар ч хамт олны дунд нэр хүндтэй болох 10 алхам
 
 
 
 
 
 
 

1.Эелдэг бай

Эелдэг байх талаар бидэнд балчир байхаас л эхлэн зааж сургадаг билээ. Учир нь “Баярлалаа”, “Уучлаарай”, "Надад туслаач” гэх мэт шидэт үгс нь бидний харилцаанд ихээхэн тус болдог юм.

Гэвч хүн бүр хүүхэд байхдаа хэрхэн хүмүүстэй зөв харьцах ёстойг сураагүй байдаг. Тиймээс зарим нь бүдүүлэг, их зантай байх нь бий. Үнэндээ энэ нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж, тухайн хүнээс зугтахад хүргэдэг байна. Тэгэхээр эелдэг зан нь хүмүүсийг өөртөө татах гол түлхүүр болдог гэдгийг санаарай.

 

2. Ямар ч нөхцөл байдалд тайван байж сур

Хүнд хэцүү нөхцөл байдалд та сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр ухаалаг байж аливаа асуудлыг шийдвэрлэж чаддаг бол энэ нь автоматаар бусдын анхаарлыг татдаг.

Нэгдүгээрт, ихэнх хүмүүс сандарсан үедээ асуудлыг тайвнаар шийдвэрлэж чаддаггүй. Хоёрдугаарт, ямар ч үед хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүс цаанаасаа л бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байдаг юм

 

 

3. Бүх төрлийн яриаг дэмжих чадвартай бай

Бүхий л харилцан яриаг дэмжиж сурсан байх нь ховор чадвар билээ. Учир нь ганцхан минутын өмнө наргиан хийж байснаа гэнэтхэн улс төр, эдийн засгийн талаарх яриаг хялбархан өрнүүлж буй хүнийг хүндлэхгүй байхын аргагүй байдаг шүү дээ.

Түүнчлэн ихэнх хүмүүс бусдын яриаг дэмжиж, хөгжилдөж чаддаг, чухал нухацтай асуудлын талаар ч хэлэлцэж, зөвлөдөг хүмүүстэй харилцах дуртай байдаг билээ.

 

4. Зөв уучлалт гуйж сур

Уучлалт гуйх нэлээд хэцүү байдаг бөгөөд энэ нь та өөрийн хийсэн үйлдэл эсвэл ярианыхаа бурууг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Мөн хэрвээ үнэхээр буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх нь зүйтэй. Гэхдээ уучлалт гуйхдаа  зөв аргыг сонгох хэрэгтэй ба “Сорри андаа” эсвэл “За энэ яриаг мартья” гэж огт хэлж болохгүй. Тиймээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж сураарай. Энэ нь танд бусдын хүндэтгэлийг хүлээхэд туслах болно. 

 

 

5. Бусдыг үгийг сонс

Аливаа харилцан ярианд түрэмгийлэгч байх хэрэггүй. Мэдээж, өөрийн хийж буй зүйлийнхээ давуу тал, амжилтын талаар ярих хэрэгтэй боловч ихэнх хүмүүс бусдыг сонсох чадвар муутай байдаг юм.

Жишээлбэл, тухайн хүний яриа таалагдахгүй байсан ч та түүнийгээ ил гаргалгүйгээр асуулт асууж чадаж байвал өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн хүмүүс л бусдын хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь дааж чаддаг аж.

 

6. Амлалтандаа хүр

Хэрвээ та аливаа зүйлийг өөрөө хийж чадна гэдэгтээ итгэлгүй байвал юу ч битгий ярь. Учир нь орчин үед хүмүүсийн үгээрээ амласан зүйлс үнэ цэнэгүйд тооцогдож эхэлсэн билээ.

Тиймээс та бусдын хайр, хүндэтгэлийг хүлээхийг хүсэж байвал хэлсэн үгэндээ эзэн болж, амлалт өгөхийнхөө өмнө сайтар бодож байх хэрэгтэй. Эс тэгвээс хүмүүс таныг найдваргүй, худалч нэгэн  мэтээр хүлээж авах болно шүү.

 

 

7. Итгэл даахуйц хүн бай

Хамт олныхоо дунд залуу хүн байна гэдэг давуу тал. Тиймээс та өөрийн хэлсэн үгэндээ хүрэх, амлалтаа биелүүлэх, уулзалтандаа цагтаа очих, ажлаа цаг хугацаанд дуусгах гэх мэт сайн зан чанаруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Харин үнэхээр боломжгүй зүйл дээрээ бүү амлалт өг. Учир нь бусдын итгэлийг дааж, олны хүндэтгэлийг хүлээнэ гэдэг бол маш гайхалтай чадвар юм.

 

8. Харилцагчдаа анхаарал хандуулах

Хүнтэй уулзаж байх үедээ цагаа харж, ухаалаг утас руугаа ширтэх хэрэггүй. Нэгдүгээрт, энэ нь харилцан яриаг сонирхолгүй байгааг илэрхийлнэ. Хоёрдугаарт, ярилцаж буй хүн чинь таныг өөрийг нь хүндлэхгүй байна гэж ойлгох болно. Тэгэхээр гадна орчинд анхаарал хандуулахгүйгээр зөвхөн ярьж буй зүйлдээ төвлөрөх нь зөв юм. 

 

 

9. Шаардлагатай үед бусдад тусалж бай

Хэрвээ та тухайн хүнд тусалж чадахаар байвал өөрийнхөө тусламжийг санал болго. Гэхдээ эхлээд харилцаж буй хүнээсээ эелдгээр өөрт нь тусламж хэрэгтэй байгаа эсэхийг асуугаарай.

Нэгдүгээрт, түүний асуудал дээр таны тусламж хэрэггүй ч байж мэдэх юм. Магадгүй тэр хүн танд зүгээр л өөрийнхөө амьдралд тохиолдож буй асуудлынхаа талаар ярьж байж болно шүү дээ. Хоёрдугаарт, тухайн асуудлыг зохиомлоор ч гаргасан байж болно. Жишээлбэл, таны найз эмэгтэй санаатайгаар авто машинаа эвдлээд дурлалт залуугаа туслахыг хүлээж байж болно. Тэгэхээр та түүн дээр оччихвол бүсгүйн төлөвлөгөө бүхэлдээ нурах болно шүү дээ.

 

 

10. Талархал илэрхийлж сур

Талархал илэрхийлэхэд хүндрэлтэй биш байдаг боловч энэ нь бусдын хувьд маш үнэ цэнэтэй зүйл юм. Мөн ямар нэгэн үдэшлэг, болзоо, уулзалтад уригдсаныхаа дараа та тухайн арга хэмжээг зохион байгуулсан хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ төрлийн уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүс тухайн үдэш хэрхэн өнгөрсөн талаар мэдэх хүсэлтэй байдаг юм. Тиймээс хэрвээ танд цагийг өнгөрөөхөд үнэхээр таатай байсан бол талархал илэрхийлэхэд гэмгүй билээ.

 

Эх сурвалж: www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх