Зун цаг улиран одож, намар цаг айсуй энэ өдрүүдэд хичээл, сургуулийн бэлтгэлээ базаах их ажил хаяанд ирээд байна. Үүний хажуугаар эрүүл мэндээ тэтгэж, дархлаа болоод ядаргаагаа тайлахыг хэн бүхэн эрмэлзэж буй. Тэгвэл уншигч танд орчин үеийн дэвшилтэд технологийг эмчилгээндээ нэвтрүүлж, үйл ажиллагаа өргөжүүлсэн "Ариун Лотус" сувиллыг танилцуулъя.

Тус сувилал нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрлөө авчээ. Өдгөө 50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан цэвэр, тохилог орчинг бүрдүүлжээ.

Уншигчдадаа юуны өмнө эмнэлэг & сувиллын эмчилгээ, үйлчилгээний ялгааг сонирхуулахад, Эмнэлэг бол тухайн эрхтэн системийн хурц өвчлөлийн үед эмэн эмчилгээтэй хослуулж эмчилгээ хийдэг. Харин хурц өвчний дараагаар эрхтэн системийг сэргээн засах зорилгоор эмчилгээ хийдэг нь сувилал ажээ.

Ингээд "Ариун Лотус" сувиллын газрын онцлог давуу талаас цухас дурдвал, 

-Сэргээн засах тусламж үйлчилгээ, уламжлалт эмчилгээ хэрэгтэй байгаа хүн бүхэнд мэргэжлийн дотрын эмч, уламжлалт-зүү төөнүүр заслын эмч , хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, бариа засалч, хөдөлгөөн заслын сувилагч, физик эмчилгээний сувилагч анхаарал, халамж тавин ажилладаг.

-Таны эмчилгээ амралтын өдрүүдэд тасарна гэж санаа зовохгүй асуудалгүй. Учир нь "Ариун Лотус" сувиллын эмч, сувилагч нар амралтын өдрүүдэд ч ээлжээр ажиллана. 

-Хоёрдугаар зэрэгтэй мэргэжлийн тогооч өдөр бүр дахин давтагдахгүй цэсээр шинэхэн бэлтгэсэн сувиллын халуун цай, хоолоор үйлчилнэ.

-ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилдэг бөгөөд ахмад настнууд халамжаар хэвтэн эмчлүүлэх боломжтой.

-Монголд орчин үеийн дэвшилтэд технологиор эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Тухайлбал, хүний биеийн халуун, хүйтэн энергийг тэнцвэржүүлж өгдөг юм байна. Монголчуудын ихэнх нь бөөр, нуруу, үе мөчний өвчлөлтэй болсон аж. Үүнийг  нь илааршуулах зорилгоор шинэ технологийг эмчилгээндээ нэвтрүүлжээ. Мөн энергийн эмчилгээг үе мөчний өвчин, хийн гүйдлүүдийг засах, халуун хүйтэн энергийг тэнцвэржүүлэх, бодисын солилцоог сайжруулах, дархлаа сэргээх зорилгоор хийгддэг байна. 

-Цахилгаан төөнүүрийн аппарат буюу төөнүүрийн сауныг БНСУ-аас оруулж ирсэн. Агар модоор хийсэн битүү орчинд эмийн ургамлаар төөнөж, давхар улаан туяагаар шарж эмчилгээ хийдэг байна. Ингэж эмчилгээ хийснээр хүний биеийн цусан хангамжийг сайжруулж, булчингийн чангарлыг суллаж өгдөг. Өндөр үр дүнгээ өгч байгаа гэдгийг мэргэжлийн эмч онцолж байлаа.

-Био энергийн аппарат нь уламжлалт эмчилгээний арга дээр суурилжээ. Нэг удаагийн үйлдлээрээ 5 төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэг гэнэ. Хүний биеийн гүнд үйлчилж ин ян энергийг нь сэргээж, зохицуулж өгдөг гээд олон шинэ дэвшилтэд технологиор үйлчлүүлэгчдээ биеийг нь эрүүлжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм. 

Холбогдох утас: 7017-0141,  9924-2640,  8882-8287

Фэйсбүүк хуудас: Ariun Lotus suvilal