Э.Оюунболдын бүх цол, шагналыг хурааж, барилдах эрхийг нь 2 жил хасах хэрэгтэй гэв

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 13 ・ 13

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ.Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

  Шаардлага хүргүүлэх нь:

 

"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.

Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй...” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.

 

Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

 

Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах

Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох

Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох

Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох

Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох

Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох

Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох

Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах

Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу  хориотой бодис  хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж  үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.  

 

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 02/

    22 хон насандаа түрүүлж ааг омгоо гайхуулж байсан бөх яагаад 4н жил алга болчихов ямар гай барцад тохиож яагаад дахиад түрүүлж чадсангүй вэ ямар учраас тэр их архи дарс хэрэглэх болов ямар чөтгөр шулмын хорлрл болчихов гээд бодвол хайран гурван түрүү гээндээч бий гоондооч бий байх үнэхээр хүч тэнхээ

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 14/

    tsolnii nairaa chin uyn doping, zugeer barildah ch ugui tsol avchihdag um bish uu. tedend bas yamar hariutslagaa tootsoh ve. hahuuld avsan heden zuun sayiig ni huraan avah uu

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 14/

    er ni Dopingoos iluu Tsolnii nairaa gedeg chin tom asuudal bolood bgaa shuu

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 14/

    Nairaa hiisen doping heregleseniig ni yalgaj hasaj bj uldsen hediig ni barilduulj bj l jinhene avarga todornuu bolohoos zugeer daraalalaaraa bolno gej uy bsan um be

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 14/

    Er ni nachnii nairaa hiigeed bgaa nuhduuded hurtel avilgald avsan heden zuun say tugrugiig ni huraan avch hariutslaga tootsoj bj jinhene turuu buh ni unen munuuruu todoroh baisan biz. shaardlagatai bol 16 ni buhuu baitsaltand oruulj he ni nairaa hiisen hen doping heregleseneer ni todorhoi bolgoj uld

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 13/

    сайн

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 13/

    хөөх бүр иимдэ тулжага ю?Согту барилдхгүй ю арй дээр.Арй өөр бх н бсииншү

    Хариулах
  • Гурван хуруу Оюунболд / 2019 08 сар 13/

    Ахиж барилдах эрхийг нь бүр хас юун 2 жил болж үз 3-н хуруугаа гозойлгож нэг дормжилсон одоо сэргээш өөр энэ хүнээс бид юу үзэх гэж энэ тэнэг нөхрийн хуурамч барилдааныг үзэх юм уу Монгол улс төр байна уу Цаазалхад багадна хөдөөнөө архиа уугаад малаа малла

    Хариулах
  • Гурван хуруу Оюунболд / 2019 08 сар 13/

    Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулга

    Хариулах
  • Иргэн / 2019 08 сар 13/

    За тийм байхаа, Хэнтийд байнга л архи ууж агсан согтуу тавьж явдаг гэж сонсогддог хүн гэнэт цоороод гараад ирэхээр нь гайхаад байсан юм. Хурдхан хаана байгаа газраас нь олж дахин шинжилгээ хийж асуудлыг шийдсэн нь дээр байхаа

    Хариулах
  • Гурван хуруу Оюунболд / 2019 08 сар 13/

    Наадмын хувь заяа маш их өөрчлөгдөх байсан Гурван хуруу Оюунболд

    Хариулах
  • зочин / 2019 08 сар 13/

    Монгол төрийн наадмыг 2 дах удаагаа доромжиллоо. Энэ нөхрийн будлианаас болж хичнээн бөх тамирчин хүүхдүүд хохирч байгааг хэн шүүх вэ шударгаар хариуцлага тооц

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 13/

    Нүдний булай Түмний шившиг

    Хариулах