О.Насанбурмаа Цагдаагийн дэлхийн наадамд түрүүллээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 16 ・ 2

 

БНХАУ-ын Ченгду хотноо "Chengdu China 2019 World Police & Fire Games" буюу Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагчдын дэлхийн спортын наадам зохион байгуулагдаж байна.

Тус наадмын чөлөөт бөхийн төрөлд манай тамирчид амжилттай оролцлоо. Манай улсын зургаан бөх зодоглосон юм. Онцлон дуулгахад монголын бүх тамирчид бүгд медаль хүртсэнээс дөрөв нь алтан медалийн эзэн болжээ.

МУГТ О.Насанбурмаа - /Төмөр Замын цагдаагийн газар/ 75кг - Алтан медаль

МУГТ Г.Эрдэнэбаяр- /Баянзүрх дүүрэг 3-р хэлтэс/ 86кг - Алтан медаль

ОУХМ Ш.Баянмөнх- /Аврагч спорт хороо/ 125кг - Алтан медаль

ОУХМ Х.Нямдорж- /Аврагч спорт хороо/ 70кг - Алтан медаль

ОУХМ Б.Төмөрбаатар- /Хүч спорт хороо/ 74кг - Мөнгөн медаль

Н.Ганзориг- /Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтэс/ 125кг - Мөнгөн медаль


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: