“Алтан тариа” ХХК-ийн ажилтнууд төмөр хоолойд агааргүйтэж, ухаан алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 21 ・ 3

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр 08:50 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 08:50 цагт очиж тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны харьяат, 38 настай, эрэгтэй Г,  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат, 26 настай, эрэгтэй Г нар 2 метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, ГССҮТ-д хүргэж өгчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 08 сар 22/

    хөөрхий ажилчид захриалыынхаа үгнээс зөрж чадахгүй болоод л бутлуурлуу амь насаа дэнчин тавиад орж байхавдээ. аймаар юумаа

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    nice

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 21/

    сонирхолтой

    Хариулах