Б.Ганхайч ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 28 ・ 2

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Дараагийн тойрогт Пинардыг хутгангуут нь мордоод иппон цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан юм. Харин гуравдугаар тойрогт Италийн Марио Гентрачиотой барилдаж ялснаар шөвгийн наймд үлдсэн.

Харамсалтай нь олимп, дэлхийн аварга Словений Тина Трстеняктай барилдаж даралтаар ялагдал хүлээж дагах барилдаан хийх боллоо.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: