Хурим хийхээсээ өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 11 асуулт

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 09 ・ 2

Бие биедээ хуримын тангараг өргөж, бөгж зүүж өгөн, ирээдүйн амьдралаа холбохын өмнө хайртай хүнийхээ байр суурийг мэдэхэд гэмгүй. Тэгвэл дараах асуултуудад та хоёр хоёул чин сэтгэлээсээ, шударгаар хариулснаар гэрлэсний дараа хүчтэй санал зөрөлдөхөөс сэргийлэх болно.

Хэдийгээр гэрлэлтийн гол зүйл нь та хоёрын хайр боловч энэ нь эв нэгдлийг тань бүрэн хадгалж чадна гэдэгт бүү найд. Жишээ нь, ямар нэг асуудал тулгарч, маргаан гарахад хэн нь ч буулт хийхгүй бол та хоёрын хайр ямар ч хүчгүй болох болно. Тиймээс дараах асуултуудад хариулаад үзээрэй.

Хурим хийхээсээ өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 11 асуулт
 
 
 
 
 

Та хоёр хүүхэдтэй болоход бэлэн үү?

 

Ихэнх хүмүүсийн хувьд гэрлэх саналд “тийм” гэж хариулсан л бол хүүхэдтэй болохыг ч шууд зөвшөөрч байна гэж ойлгодог. Тиймдээ ч хүн бүр дурлалын үе шатыг эхлээд танилцах, уулзах, гэрлэх тэгээд хүүхэдтэй болох гэсэн дарааллаар тогтоодог. Гэтэл одоо зарим хүмүүс хүүхэдтэй болохыг хойшлуулдаг болсон. Чухам үүнээс л маргаан үүсэх эрсдэлтэй.

Тиймээс хосуудын хувьд хүүхдийн талаар ярилцаж, тохиролцох нь маш чухал. Тэр дундаа хүүхэдтэй болохдоо бэлэн эсэхээ ярилцах хэрэгтэй. Ингээд хуримаа хийснээс хойш өөрийнхөө төлөө амьдарч, хэдэн жилийн дараа бэлэн болсон үедээ жирэмслэлтээ төлөвлөж болно шүү дээ. Мөн хэрэв та “өөрөөрөө” төрж чадахгүй байвал яах вэ? гэдэг асуултыг ч өөртөө тавиарай.

Хэрэв асуудлыг илүү өргөн хүрээнд харж, төлөвлөхийг хүсвэл үүнээс илүү гүнзгий сэдэв рүү орж болно. Жишээ нь, таны хайртай хүн өмнө нь гэрлэж байсан, хүүхэдтэй, тэгээд хүүхдээ өөрсөдтэйгөө хамт амьдруулахыг хүсвэл та яах вэ? гэх мэт нөхцөл байдлыг тал бүрээс нь ярьж, тохиролцон ойлголцолд хүрэх хэрэгтэй.

 

Та хоёр хүүхэдтэй болоход бэлэн үү?

Та гэр бүлийнхээ төлөө карьераа золиослоход бэлэн үү?

 

Та ажлын талбартаа маш их амжилт гаргаж, үүнийхээ хажуугаар үлгэр жишээ сайн нөхөр бас аав байхыг хүсч байна уу? Гэхдээ өршөөгөөрэй, энэ бол боломжгүй зүйл. Та ажлаа сайн хийж, дээр нь гэр бүлдээ хангалттай цаг гаргах гэж гүйвэл эцэстээ ядаргаанд орох болно.

Тиймээс өөр нэгэн чухал асуулт бол хэрэв та хүүхэдтэй болвол карьераа золиослоход бэлэн байна уу? Мөн хэрэв эхнэр тань ажил хийгээд таниас хоёр дахин илүү орлого олох боломжтой бол та үүний төлөө гэртээ хүүхдээ харж үлдэхэд бэлэн үү? Эсвэл та хоёрын хэн нь ч карьераа орхихыг хүсэхгүй байвал яах вэ?

Таны эхнэр хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө сайн дураараа орхиж, өдөр тутмын асуудлыг шийдэх, хүүхэд хүмүүжүүлэхэд өөрийгөө зориулна гэж найдах нь тэнэг хэрэг. Хэрэв тэр таны ятгалагаар карьераа орхилоо гэхэд насан туршдаа биелээгүй мөрөөдөлөөсөө болж амьдралдаа сэтгэл дундуур байгаадаа таныг буруутгаж магадгүй.

 

Та гэр бүлийнхээ төлөө карьераа золиослоход бэлэн үү?

Та хоёр өдөр тутмын амьдралдаа бие биедээ туслахад бэлэн үү?

 

Гэрийн ажил бага зэрэг төвөгтэй тул та хоёр хуримын өмнө энэ талаар ярилцдаггүй байж болно. Гэтэл хурим хийсний дараа үүнээс болж асуудал үүсч эхэлдэг. Гэр бүлийн хүн тань таниас жижигхэн зүйл дээр тусламж хүсэхэд та түүнийг зөвшөөрөөгүй нь сөрөг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг юм. Жишээ нь, энэ үед танай гэр бол та хоёрын хамтын сууц, тиймээс бохир хувцас, аяга таваг зэрэг нь зөвхөн нөгөө хүний тань хийх ёстой зүйл биш гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Мөн хэрэв гэр бүлийн хүн тань сайн дураараа гэрийн ажил хийхгүй байвал та дургүй байсан ч гэрийн ажилд өөрөө оролцох замаар түүнд хийхэд нь туслах хэрэгтэй. Үүний дээр хамгийн чухал нь гэрлэхийн өмнө энэ талаар шударга ярилцахыг танд зөвлөж байна.

 

Та хоёр өдөр тутмын амьдралдаа бие биедээ туслахад бэлэн үү?

Та дундын төсөвт бэлэн үү?

 

Яг үнэндээ, гэр бүлдээ дундын төсөвтэй байх нь зайлшгүй хэрэгтэй зүйл биш. Гэхдээ энэ асуудлыг та хоёр урьдчилан хэлэлцэх хэрэгтэй. Мөн дараах асуултуудад хариулах нь зүйтэй. Та гэр бүлийн төсөвт бэлэн үү? Та энэ төсөвт хэрхэн хөрөнгө оруулах вэ? Энэ мөнгийг юунд, ямар хэмжээгээр хуваарилах вэ? Гэр бүлийн төсөв, зарцуулалтыг хэн нь хариуцах вэ? гэх мэт асуудалд эртнээс бэлэн байх хэрэгтэй.

 

Та дундын төсөвт бэлэн үү?

Аав, ээж тань та хоёрын амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

 

Эцэг эх нь бидний хувьд хамгийн эрхэм хүмүүсийн нэг болох нь ойлгомжтой. Гэхдээ одоо та том болж, хайртай хүн тань бас насанд хүрсэн тул та хоёр эцэг эхийнхээ гэрээс гарч, өөрсдийн гэр бүлээ зохиох болно. Харин энэ үед хэд хэдэн чухал асуулт гарч ирнэ. Та хоёр амралт, баяр ёслолоор эцэг эхчүүд дээрээ очих уу, эсвэл хоёулхнаа байх уу? Мөн хоёр талын эцэг эх тань гэр бүлийн баярыг хамт тэмдэглэх боломжтой юу? Хэрэв тэд бие биедээ дургүй бол яах вэ? гэх мэт асуудлуудыг бодолцож үзэхэд илүүдэхгүй болов уу.

 

Аав, ээж тань та хоёрын амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

Та хоёр бие биенийхээ шашин шүтлэг, итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч чадах уу?

 

Олон хүмүүсийн хувьд итгэл үнэмшлийн асуудал маш чухал байдаг. Тэгвэл таны хамтрагч сүмд тогтмол явдаг, маш шүтлэгтэй хүн бөгөөд таниас ч мөн адил зүйлийг хүсвэл та яах вэ? Та үүнд бэлэн үү? Хэрэв үгүй бол нөгөө хүн тань таныг ойлгох уу?

Хэрэв хайртай хүний тань шашин эсвэл итгэл үнэмшил нь таны зарчим, ертөнцийг үзэх үзэлтэй зөрчилдвөл яах вэ? Магадгүй энэ нөхцөл нь таниас үзэл бодол, хандлага, итгэл үнэмшилээ дахин авч үзэх, бүр өөрчлөхийг ч шаардаж болох юм. Тиймээс хэн хэнийх нь хувьд энэ нь хэцүү асуудал тул сайтар зөшилцөх нь чухал.

 

Та хоёр бие биенийхээ шашин шүтлэг, итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Та ямар нэг хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү?

 

Ихэнх харилцаа эхэндээ маш аз жаргалтай, хөгжилтэй, сайхан эхэлдэг ч, гэрлэлтийн дараа хар дарсан зүүд болж хувирах нь бий. Тиймээс анхнаасаа л бие биеийнхээ хүсэлтээр ямар хязгаарлалтад ороход бэлэн байгаа талаар урьдчилан ярилцах нь зүйтэй. Жишээлбэл, найз нөхдийн асуудалд. Хэрэв та найзуудтайгаа ойр ойрхон уулзаж, үүнээс болж эхнэр тань гомдолловол та харилцаагаа хязгаарлахад бэлэн үү? Мөн хайртай хүн тань багаасаа найзалсан эсрэг хүйсний найзыг тань хүлээн зөвшөөрөхгүй бол яах? Та амьдралынхаа хамгийн урт он жилүүдийг хамт өнгөрөөсөн найзаасаа хөндийрч чадах уу? Энэ бүх асуудлын талаар хамтдаа ярилцаарай.

 

Та ямар нэг хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү?

Та хоёр бие биеийнхээ хобби, сонирхлыг дэмжиж, ойлгож чадах уу?

 

Хэрэв таны эхнэр амралтын өдрүүдээр юм оёх, мөн шатар, даам зэрэг хөлөгт тоглоомоор тоглох дуртай бол та бусад спортоос татгалзахад бэлэн үү? Ер нь таны хайртай хүний хүсэл, сонирхол танд ямар санагддаг вэ? Хэрэв та хоёрын үзэх дуртай шоу, хичээллэх дуртай спорт зэрэг адилхан бол ямар ч асуудалгүй. Харин та хоёрын сонирхол, хобби дунд нийтлэг зүйл байхгүй бол энэ сэдвээр ярилцаж, ойлголцоход нилээд хүндрэлтэй байж болох юм.

 

Та хоёр бие биеийнхээ хобби, сонирхлыг дэмжиж, ойлгож чадах уу?

Та хоёрын амьдралын хэв маяг хэр идэвхтэй вэ?

 

Хэрэв та үргэлж нэг аялалаас нөгөө аялал, адал явдал руу тэмүүлж байдаг, гэтэл хайртай хүн тань өөрийн хотоо хэзээ ч орхих хүсэлгүй бол асуудал үүсч эхэлнэ. Харилцааны эхэн үед та өөр улс руу явж, хайртай хүн тань таныг хүлээж үлдэх нь маш романтик санагдах болно. Харин гэр бүлийн амьдралд энэ нь эсэргээрээ санагдана. Хайртай хүн тань таниас анхаарал халамж шаардаж, илүү цагийг өөрт нь зарцуулахыг хүснэ. Энэ үед та өөрийн идэвхтэй, хурдацтай амьдралын хэв маягаа удаашруулах уу, эсвэл нөгөө хүн тань тантай зэрэгцэн өөрийгөө шинэ зүйлд сорьж сурах уу гэдэг талаар сайтар ярилцаарай.

 

Та хоёрын амьдралын хэв маяг хэр идэвхтэй вэ?

Та хайртай хүнийхээ хүнд хэцүү цаг мөчид хамт байж, хариуцлага хүлээж чадах уу?

 

Олон хүмүүс гэр бүлийн харилцааг хоёр хүний тэгш оролцоо, хувь нэмэр гэж үздэг. Гэсэн ч хайртай хүнд тань хэцүү зүйл тохиолдох үед таны 50 хувийн оролцоо хангалтгүй гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, энэ үед та жирийн үеэсээ илүү хариуцлагыг гартаа авч, хайртай хүнийхээ ачааг хөнгөвчлөөрэй. Хэрэв та хоёр хоёул ингэж чадна гэж үзэж байвал гэрлэлтэд бэлэн болжээ.

 

Та хайртай хүнийхээ хүнд хэцүү цаг мөчид хамт байж, хариуцлага хүлээж чадах уу?

Эцэст нь та хоёр уй гашуу, баяр баясал гээд ямар ч үед үхэл ирэх хүртэл хамт амьдрахад бэлэн үү?

 

Зарим хүмүүсийн хувьд ийм асуулт хачин эсвэл бага зэрэг инээдэмтэй санагдаж магадгүй. Гэвч хэрэв та хоёрын хэн нэгэн нь харилцаандаа “маргааш байхгүй” гэж үзэж байвал хуримаа хойшлуул.

 

Эцэст нь та хоёр уй гашуу, баяр баясал гээд ямар ч үед үхэл ирэх хүртэл хамт амьдрахад бэлэн үү?

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: