Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 12
・ 10

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн гуравдугаар сард Шинэ нам байгуулснаа зарласан билээ.
Гишүүдийн байгуулсан намыг улсад бүртгэх эсэх хүсэлтийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэж, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг 34 дэх намаар бүртгэж авлаа. Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзсэн байна.
Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл “ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.