У.Хүрэлсүх: Ё.Баатарбилэг, Г.Ганбаяр нар аа монголын хөгжлийн түүхэнд битгий гай болоод бай

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 13 ・ 12

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцаж байна.

Энэ үеэр Үндэсний урлагийн их театрын макет Ерөнхий сайдыг бухимдахад хүргээд авлаа. Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаа. 11 сараас хойш энэ зургийн компанитай яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Соёл урлагийн үндэсний театр хийгээд тавьчихсан макетаа хар, Цогтгэрэл ээ. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг макет хийчхэж болохгүй байна уу? Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” хэмээн бухимдлаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: