УИХ-ыг тараах гарын үсэг Элчин Сайдын суудлын үнэ хүрчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 09 сар 25 ・ 4

МАН-ын зарим удирдлага, УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарааж, энэ оны 11-р сард Ард Нийтийн санал асуулгатай цуг УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж буй нь нэгэнт ил болсон билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга З.Энхболд нар ч ийм санал явж буйг хүлээн зөвшөөрсөн бол МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан бүр тодорхой: "УИХ-ын зарим гишүүдээс ийм санал гарч, хоорондоо ярьж байгаа нь үнэн. УИХ тарах эсэх нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүдийн 2/3 нь тарах нь зөв гэж үзэж, гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн баривал энэ асуудал манай Намын Удирдах зөвлөл болон Бага хурал дээр яригдаж эцэслэн шийдэгдэнэ"  хэмээсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт л УИХ-ын 47 гишүүн хэдийн санал нэгдсэн тухай Төрийн ордноор яриа тараад байсан ч эдүгээ уг үйл ажиллагаа саармагжаад буй тухай эх сурвалж өгүүлж байна.

Учир нь УИХ-ыг тараах саналд гарын үсэг яагаад ч зурахгүйгээр шийдсэн М.Энхболд, Ц.Нямдорж нараас гадна уг гарын үсгээ дараагийн албан тушаал, эрх мэдэл болгож хувиргах хүсэлтэй УИХ-ын гишүүд гарч иржээ.

Тэд УИХ-д дахин нэр дэвшихгүй, УИХ-ыг тараах саналд гарын үсгээ зурья, хариуд нь Элчин сайд болмоор байна, гэхдээ бүр заавал тэр улсад шүү гэх мэт тулгалтыг МАН-ын удирдлагуудад үзүүлж эхэлсэн байна.

Иймээс ч уг төлөвлөгөө хэрэгжих эсэх нь тодорхойгүй болжээ.

УИХ-ын гишүүдийн 3-ны 2 нь УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн баривал уг саналыг ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэхээр дэгийн тухай хуулинд тусгагджээ.

Мөн УИХ-ыг тарахыг гишүүдийн олонх дэмжвэл  УИХ-ын  ээлжит бус сонгуулийг товлон зарлах ба тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө байх учиртай юм.

 

Э.Мягмар

сонин.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 25/

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 25/

    гоё хэлжээ

    Хариулах
  • гийчин / 2019 09 сар 25/

    Энэ нөхдийг дахиад ямар ч албан тушаалд томилохгүй, харин ч хариуцлага тооцох хэрэгтэй. юун элчин сайд вэ. даварсан, улс төрийн наймааачид вэ

    Хариулах
  • Иргэн / 2019 09 сар 25/

    Заавал энэ нөхдүүд л томоохон албанд томилогдож байх ёстой юмуу.

    Хариулах