Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшлов

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 09 сар 26 ・ 7

НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар  нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 07-ны өдрийн 10:00  цаг хүртэл хойшилсон юм. 

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  82.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тус зүйл ангид   82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж тус зүйлийн тайлбарт заасан байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод буй уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 27/

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 26/

    нөгөө шүүгч нар л ажлаад эхэлж байна. МОНГОЛын шүүгч нарыг яах ёстой вэ? ДАМПУУРАЛД орсон шүүхийн байгууллагаа өөрчлөхгүйгээр урагш явахгүй дээ

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 26/

    энэ 2-г зүгээр л буудчихаа ямар шүүх хэрэгтэй гэж манай авилгач шүүх үү энэ 2оор тэдэнд авилгал өгүүлэх гээ юу тэд нар чинь өгсөн авилгалыг нь аваад суллаад явуулчихна шдээ

    Хариулах
  • bat / 2019 09 сар 26/

    Одоо хэн хаана ажилд хахуулгүй ороод байна зааж өгсөн хүнд сая төгрөгөөр шагнана уг нь ажлын байрны хахууль ил болсон бол зүгээр л байлаа хэдэн төгрөгөө цуглуулаад л

    Хариулах
  • Иргэн / 2019 09 сар 26/

    Зохих ялыг нь өгөх хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 26/

    гоё хэлжээ

    Хариулах
  • зочин / 2019 09 сар 26/

    хийгээгүй хэрэгт ял өгнө гэж юу байхав дээ. луйвар хийсэн луйварчид төрийн ордноор дүүрэн л байна, хийсэн хэрэг нь баримтаар нотлогдчихоод олон түмэн шуугиад байхад зүгээр л байж байх юм.

    Хариулах