“Эрдэнэт”-ээс оффшор руу шилжсэн гүйлгээнүүдийг АТГ шалгаж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 16 ・ 5

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус үйлдвэрийг ӨАБНУ дахь “Стандарт” банкинд барьцаалсан хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж амжаагүй байгаа билээ.

Гэтэл тус үйлдвэртэй холбоотой дахин нэг хэрэг босч ирлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүд оффшор компаниудтай холбоотой байж болзошгүй гэх хэргийг АТГ шалгаж эхэлсэн байна. Уг баримтыг Засгийн газраас АТГ-т шилжүүлсэн бололтой.
Эдгээр нь 2009-2017 оны хооронд оффшор бүс дэх компаниуд руу хийгдсэн онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнүүд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд холбогдсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хо / 2019 10 сар 16/

    Тавантолгойгоос бас маш их мөнгө оффшор руу орсон байх магадлалтай.Нөгөө шалгаад байсан Засгийн газар аудит худлаа шалгаад байсан хэрэг болж байна уу.

    Хариулах
  • бодлын хулгайч / 2019 10 сар 16/

    ГАЙХАЛТАЙ. ОДОО САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЮМ ГАРНА ШҮҮ. НУУЖ БОЛОХГҮЙ. БУРУУТНУУДЫГ ШУДАРГААР ШҮҮХ ХЭРЭГТЭЙ. НЭРТЭЙ УСТАЙ НЬ АРД ТҮМЭНД ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    гоё хэлжээ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 16/

    Мэдээж хэрэг тэнд ажиллаж байсан албан тушаалу уд шахаачи д тийм юм хийж чадна жирийн ажилчи д улс хохироо д хоцроно

    Хариулах