Өрсөлдөгчид дархлагдсан тойргоос дайжиж 42 дугаар тойрогт бөөгнөрөх нь

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 17 ・ 2

Улс төрийн намууд тал талаасаа Ажлын хэсэг гарган зөвшилцөх нэрийн цаана “Сонгуулийн тухай хууль”-ийг хэрхэн ашигтайгаар эргүүлэх тохиролцоо ярьж сууна. Ийм л цагаар өрсөлдөгчдийн нэр албан ёсоор тодроогүй ч орон нутагт тойрог горилогчид тэнүүчилсэн ийм л өдрүүд үргэлжлэх аж. Нөгөө талаар намуудын дарга нарын үүд ч мандатанд дугаарлагсадын хөлд дарагдах төлөвтэйг бидэнд дуулгав.

Тиймээс бид энэ удаагийн “Сонгууль-2020” буланд Хэнтий аймгийг онцоллоо. Саяхан нөхөн сонгуулийн сургаар үймэж байсан Хэнтий аймагт УИХ-ын 42 дугаар тойргоос бусдыг дархалсан гэж болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тойргоо баттай хамгаалалтад авсан Л.Оюун-Эрдэнэ нарын тойрогт халдах зүрхтэй хүн одоохондоо алга. Өнгөрөгч хугацаанд тойргоо ч төсөл хөрөнгөөр булж орхисныг монголчууд мэдэж байгаа учраас нуух хэрэггүй. Эртнээсээ “Улаан тойрог” хэмээн алдаршсан Хэнтий аймаг долоон удаагийн сонгуульд АН-аас Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын хоёрхон хүн ялалт байгуулж байсан түүхтэйгээс харахад “Улаан” гэж нэрлэхээр өөр аргагүй.

Харин энэ удаад АН-ынхан цэнхэр туг хатгахаар төлөвлөгөө зохиосон ч газар авахгүй байна. Өнөөгийн нөхцөл байдалд ч цэнхэр талаас зодоглочих бөх алга. Удаа дараа өвдөглөсөн ч эс хашрах М.Хүдэрбаатар, Засаг дарга асан Ж.Оюунбаатар гэсэн нөхдийг ахиад л МАН-аас дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын аманд хаяж өгөхөөс өөр ямар ч дүр зураг харагдахгүй байгаа юм. Нөгөө талаас “Улаан” тодотголтой энэ тойрогт АН-аас зориглон очих нөхөр ч алга. Уг нь 2016 оны сонгуулиар Ж.Оюунбаатар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай 42 дугаар тойрогт өрсөлдөөд ялагдсан учраас энэ тойрогт санаархаж байгаа ч байдал өөрөөр эргэсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: