АН-ын дарга С.Эрдэнэ намын залуугаа хоёр дахь удаагаа цагдаад өгчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 23 ・ 7

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвийг цагдаад өгчээ. Энэ нь түүнийг хоёр дахь удаагаа цагдаад гомдол мэдүүлэн дуудаж байгаа хэрэг аж. 

Өмнө нь буюу өнгөрсөн зургаадугаар сард мөн түүнийг цагдаад өгч байжээ.  С.Эрдэнэ даргыг 15 үндэслэлээр огцрохыг шаардсан. Үүнийг С.Эрдэнэ дарга өөрийг нь гүтгэсэн гэж үзэж буй юм байна. Бид гүтгэсэн гэж бодохгүй байна гэж тэрбээр тайлбар өгч байсан.

Харин энэ удаад " С.ЭРДЭНЭ намайг дарамтлуулахаар 2 дахь удаагаа цагдаад өгсөн байна.  Та нараас айхгүй! Монгол төрөө, Ардчилсан намаа авлигач, дээрэмчдээс цэвэрлэж авна. МЭДҮҮЛГЭЭ ӨГЧХӨӨД ГАРААД ИРЬЕ!" гэв. 

 "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний залуус нь АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийн гар хөл болж, АН-ыг МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгож байна хэмээн санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Мөн АН-ыг УИХ-д бүлэггүй болгосон. Энэ мэт маш олон үндэслэлээр АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг тус хөдөлгөөний залуус шаардлага тавьжээ.  Тэмцэл хийгээд, үнэн бодит зүйлийг яриад илчлээд ирэхээр үг хэлдэг хүнийг намаасаа хөөдөг, эсвэл хууль шүүхийн байгууллага цагдаад өгдөг нам болж хувирчихаад байна. Тиймээс бид тэмцэж, дуугарч байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь намын ах нарынхаа эсэргүүцэлтэй ийн тулгаард байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ekheris / 2019 10 сар 25/

    Ta naraas bolj ene namiin Ner hund unasan.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 24/

    Хүрэлсүх Оюунэрдэнэ мэтийн мѳнгѳѳрнам самарахдаалгавартай хулгайчууд гэсэг

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 23/

    Хариулах
  • Zojin / 2019 10 сар 23/

    ERdenee chi ahdaa jijigdii shuu za muu jijighen ......

    Хариулах
  • alyyrchin ? / 2019 10 сар 23/

    Erdene peodal zailah boloogyi yu?ene adgiin saar!!!!sydraga zaluusiig syyh chagdaad egdeg hen be?....

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 23/

    гоё хэлжээ

    Хариулах
  • зочин / 2019 10 сар 23/

    Эдгээр залуус тусгай даалгавартайгаар АН-г хорлон сүйтгэх хүчийг нь сулруулах дараагийн сонгуулиас өмнө ард түмний дунд байж болох бүх муу аргыг хэрэглэж байгаад сонгуульд ялагдуулах бодлого явуулж байна Мөн энэ үалуус хуурамчаар АН-н гишүүн болчихоод дотроос нь бусниулах хэтийн зорилготой нь шууд х

    Хариулах