Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулахыг шаардлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 23 ・ 2

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулахыг  шаардлаа.

Тэрбээр, үдээс өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзаж, шаардлага тавьсан бол сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд шаардлага тавилаа. Энэ үеэр “Монгол Улс жагсаалтад орсон улсуудтай харьцуулбал, мөнгө угаах, терризмыг санхүүжүүлдэг улс биш. Гэтэл “саарал жагсаалт”-д орлоо. Энэ нь холбогдох албан тушаалтнуудын хариуцлагатай холбоотой асуудал. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчтэй үдээс өмнө уулзаж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Үүнийг удахгүй шийднэ” гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: