УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны Ерөнхийлөгч болохоор горилж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 28 ・ 5

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол улс ФАТФ-ийн "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан уг үйл явдал нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нарт ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой.

Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа 10-р сарын 23-нд албан ёсоор илэрхийлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нар албан тушаалаа хүлээлгэн өгөх нь цаг хугацааны асуудал болжээ.

Тэр бүү хэл тэдний оронд хэн томилогдох тухай яриа ч Төрийн Ордонд яригдаж эхэлсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы дотны нөхөр гэгддэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч асан Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай гэгддэг Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Х.Энххуяг, Ерөнхий Сайд асан С.Баярын ойрын хүн гэгддэг Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэрс хүчтэй яригдаж буй юм байна.

Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайхан, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэг ажиллах бололтой.

Б.Гянт

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 28/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 28/

    гоё хэлжээ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 28/

    МАН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ АА. ҮР ХҮҮХДҮҮД НЬ Ч ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ. АРДЫН ХҮҮХЭД ТӨРДӨГГҮЙ ЯАСАН Ч ХААШАА ЯНЗЫН ТӨР ЮМ. МАН АН Д ИТГЭХ АРГА АЛГА. 20 ОН БОЛООСОЙ ЭНЭ 2 Л БИШ БОЛ .........

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 28/

    Идэж уугчидыг шийтгэхгуй енгерч ур хуухдууд нь дахиад л

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 28/

    Салаавчѳгѳѳд ѳшиглѳѳд хѳѳ дарга нарын татаасны амьдралмэдэхгүй хүн сүгнүүд идэж уухаас ѳѳр юуугаа мэддэг юм

    Хариулах