Д.Дамба-Очир гишүүнийх гурван орон сууцтай

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 30 ・ 2

Улаанбаатар Лүнгийн чиглэлийн 106 километр чанаргүй замыг долоо жил барьсан нэгэн бол Д.Дамба-Очир. Чанаргүй зам барьж, Хулхи-Очир, Там-Очир, Зам-Очир гэх хочтой болсон ч УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдсон Д.Дамба-Очир ХОМ-ийн мэдээллийг хүргэе. 

Д.Дамба-Очир гишүүний хувьд 2015 онд 688 сая төгрөг, 2016 онд 148 сая төгрөг, 2017,2018 онуудад жилийн 24 сая төгрөгийн жилийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна.  Гэхдээ 2015-2017 онуудад  гишүүний эзэмшлийн компаниудад өөрчлөлт ороогүй ч Д.Дамба-Очир гишүүн орлогоо огцом ийнхүү бууруулж ХОМ-ээ бөглөжээ. 

Д.Дамба-Очир гишүүнийх 420 сая төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууцтай,  139 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan Patrol маркийн машинтай, 17 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн 2018 онд ОТК ХХК, Очир төв зам ХХК, Очир Төв Холдинг ХХК-иудыг 100 хувь эзэмшиж байгаагаа мэдүүлсэн байна. Харин Очир төв тоног төхөөрөмж ХХК, Очир Пауэр ХХК-иудаа ХОМ-доо мэдүүлэлгүй, хасчээ. 

О.ОНОН

 

оллоо.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: