Ч.Хүрэлбаатар: Ноцтой мэдээ... Цэцийн гишүүд ээ, арай ч дээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 31 ・ 18

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү шийдвэр ямар ноцтой үр дагавартайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа бичээд байна.

Ч.Хүрэлбаатар энэ талаар... "Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна.

Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ. Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!

Худлаа байх гэж найдаад шийдвэрийг нь бүтэн цаг уншаад эцэст нь аргаа бараад үүнийг бичиж байна. Залруулчих боломжтой бол хэр баргийн зүйл дээр гоншигноод байдаг зангүй тул болгочих гээд л гүйнэ.

Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна аа, сүүлийн 2 жилийн хөдөлмөр будаа болох нь. Цэцийн гишүүд ээ, арай ч дээ" гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 01/


    П.Очирбат байгаа юм чинь аргагүй ш дэ.

    Хариулах
  • иргэн / 2019 11 сар 01/

    Баттулгын үнэн дүр гарсан юм биш үү нөхөд өө

    Хариулах
  • иргэн / 2019 11 сар 01/

    баялаг бол ард түмний өмч цэцийн авилгалчдаа. Баттулгын лобби ажиллаж эхэллээ. Та нар АНУ-д баялгийг ашиглах тохиолдолд ямар их төлбөр төлөхийг мэдэх үү муусайн авилгалчид арай дэнднээ

    Хариулах
  • dash / 2019 10 сар 31/

    Uher Mongolchuudaa Mongoliin buh bayalagiig hedhenhun avchaad baihad URLUULEH GEG BAIGAA HONiI shig hevtej baih gej Eserguuthehgueeaa UMBUU

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    энэ цэцийнхэн хаанаас хахуул авчиваа гэж хардахаар л санагдлаа. хахуул аваагүй л дээ мэдлэг муугаа л харууллаа.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    цэцэд УИХ-ын гишүүн байсан , мөн хуулийн асар их мэдлэгтэй хүмүүс байдаг гэж боддог байсан чинь юу ч мэддэггүй. улсаа боддоггүй хуульч нэр зүүсэн хуулиа мэддэггүй хүмүүс сууж нэг иргэний саналаар асуудлыг орвонгоор нь эргүүлдэг байна аа. УИХ-аас хамгаалж байгаа гишүүний хэлж байгаа үгийг ээ юу ч мэд

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Хариулах
  • Heeye nobs oo! / 2019 10 сар 31/

    chamd yamar medeelel baina be?Mongol ylasaa ernees yaj salgah be?oiriin bolon holiin zorilt yu be?....tanai nam Ardchilsan namyyd ene ikhe er hiisniigee yaj taibarlah be?...Men haytadiin teb banknii terbym garyi eriig yah gej baina!Hyatadyyd dabsaad orood irlee s dee!!nobs oo!!!

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Тэд чинь мэдлэг чадвараараа биш, үнэнч зүтгэлтэйдээ биш, эх нутгаа гэх сэтгэлээрээ ч биш ердөө л хуйвалдагчидтай хоршин ажиллладаг, тэднийгээ хамгаалах үүрэг хүлээж л тэр албан тушаалд очсон хүмүүс шүү дээ. Үнэндээ бол "усан толгойтнуудын" төлөөлөл бмлээ. Тэднээс юугаа горьдоно гэж.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    цэцийн гишүүд бүгд худалдагдсан юм байлгүй дээ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Худлаа гасалцгаагаад, өөрсдөө уурхайтай улсуд

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    заавал өнгөрсөн хойно, шийдвэр гарсны дараа гаслах юм. Хол юм биш очоод уулзсан ч яадаг юм. Утас гэж нэг юм байдаг биздээ, сэтгэлгүй юм

    Хариулах
  • bat / 2019 10 сар 31/

    Чухамдаа одоо үндсэн хуулийн цэц гэж хэдэн мануухай байх шаардлага байна уу

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    ene neg tsets geechiin ereg baihgui yu shig.manai maanag hariin zohion baiguulj baigaa ajil gedeg ni tdorhoi l baina daa

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    зориуд бужигнаан дунд хийж байгаа юм уул, уурхайханы лобби юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    ЦЭЦ гэгч амьтад "Эдийн засгийн зөвлөх"үүд байдаггүй юм байхдаа.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 31/

    Арайч дээ гэхэд багадахаар юм болжээ. Цэц ингэж толгой нь "хамуурчихсан" байхад бусад нь аргагүй юмуу даа. Саарал жагсаалтанд орчихоод буруутныгаа хайгаад бужигнаж байхад энэ асуудал бас л гараад ирэх юмдаа.

    2
    Хариулах