Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 11 сар 04
・ 6

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Энэ үеэрээ 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн талаар БНСУ-ын томоохон хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Yonhap News-д ийн мэдээлэв.
Тэгвэл Инчеон хотын цагдаагийн хэлтэс Бямба гарагт Korean Air компанийн нисэх онгоцны хохирогч эмэгтэй ажилтнуудаас мэдүүлэг авчээ. Тэд “Хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” гэж гомдол гаргасан тухай Инчеоны цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Цагдаа нар Д.Одбаяр болон иргэн “А” нарын дипломат халдашгүй статусыг гүйцэд шалгалгүй суллан явуулсан гэж олон нийтийн зүгээс шүүмжлүүлээд байгаа.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь Инчеоны цагдаагийн газарт цаг хагас орчим хугацаанд саатуулагдсаны дараа аялалаа үргэлжлүүлж, Индонезийн Бали аралд болох Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны бага хуралд явсан байна. Харин иргэн “А” хэрэг гарсан өдөр огт шалгуулалгүйгээр Сингапур руу ниссэн ажээ. Одоо Инчеоны цагдаа Д.Одбаярыг хурлаас буцах замд нь дахин шалгахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрвээ тэр Сөүлээр дамжин өнгөрөлгүй өөр замаар Монгол руу буцвал хэргийг прокурорт шилжүүлнэ гэж тэд мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.