Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 11 сар 06
・ 5

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд “Төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх” заалтыг нэмж тусгасан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүй дүрэм зөрчсөнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглосон нь тогтоогдсон.Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон” гэлээ.
Оллоо.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.