Д.Одбаярыг 10 хоног Өмнөд Солонгосоос гаргахгүй хилийн хориг тавьжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 07 ・ 11

Өмнөд Солонгост бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн билээ.

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ.

Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Байцаалт дууссанаас хойш 30 минутын дараа тэрээр Инчеоны олон улсын нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө автомашинд сууж явжээ. Сэтгүүлчид түүнээс олон асуулт асууж байсан ч огт үг хэлэлгүй яаран явсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар Korean Air компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dash / 2019 11 сар 08/

    Estoi shivsheg bolloo doo ene daralttai har shaaraas bolj MONGOL uls. Uls oronuud ingej huulia deedeldeg baihad manai undsen huuliin thethiin darga huuhnii ugzug ileel shulsee goojuulaad suuj baina Ene hund ymar arga hemjee avah ve Mongoliin tur

    Хариулах
  • Иргэн / 2019 11 сар 07/

    Солонгост биеэ үнэлэхыг хуулиар зөвшөөрсөн орон. Гэмт хэрэгтэнээ TV царайгын гаргадаггүй шдээ. Хүн алаагүй шдээ! Монголыг дэлхий нийтэд Хар муугаар Харлуулж харагдахыг Хичээж байна шдээ. Өнөөдөр Одбаярыг маргааш таныг дараа нь Монголыг залгинха.

    Хариулах
  • ЗОЧИН / 2019 11 сар 07/

    УИХ ДАРГАА ХАРИУЦЛАГАА ТООЦООЧ ИЙМ ТӨРИЙН ТҮШЭЭДТЭЙ БАЙМААРГҮЙ БНА.

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Өөрөө унасан балай уйлахгүй шүү Болж

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    тур тур бас дахин тур

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Монгол Улсыг, Монгол Хүнийг өмнөт солонгосын хууль хяналтын байгууллагаа хэтэрхий доромжилж байна. Манай засаг төр өндөр албан тушаалтнаа хүний нутагт ямар ч хөөлт хөмгөөлөлтгүй орхиж байна. Энд байгаа Солонгосуудын эсрэг акц зохион байгуул. Зарим янхандсан этгээдүүдийг илрүүлж баривчил

    1
    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Олон улсад Монгол улсын нэрийг шороотой хутгасан өгзөг хочит Одбаярыг ҮХЦ-ийн даргын ажлаас хусч дахин төрд ажиллуулах ыг хориглох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Олон улсад Монгол улсын нэрийг шороотой хутгасан өгзөг хочит Одбаярыг ҮХЦ-ийн даргын ажлаас хусч дахин төрд ажиллуулах ыг хориглох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Тонгол улсын ҮХЦ / 2019 11 сар 07/

    Хархорин дахв боовнй хөшөө 1-ээр нэмэгдэж дээ

    1
    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 07/

    Ичиг ичиг

    1
    Хариулах