БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорилоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 07 ・ 1

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамж уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатууллаа.

Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, тус улсын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан талаар өмгөөлөгч К.Манлайгийн яриа өчигдөр олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Тэрбээр “Би БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Миний үйлчлүүлэгч 2019 оны есдүгээр сарын 11-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудад хандаж өргөдөл гаргасан.

Үргэжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: