Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 08 ・ 1

 

Нийслэл хотын утааг багасгах гээд олон төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Цэвэр агаар санг байгуулж өвөл болгон ажил зохион байгуулсаар ирсэн. Дорвитой үр дүнд хүрэхгүй байсан утаа энэ жилээс бодитоор багасах нь гэсэн найдлагыг олон нийтэд төрүүлээд буй. Шахмал түлшийг хэрэглэж байгаа айл өрхүүд хөө, тортог гарахгүй хэрэглэхэд амар байна хэмээн ам сайтай байна. Уг түлшийг хэрэглээд агаарын чанар дээрдсэн гэдгийг Agaar.mn цахим хуудаснаас харах бүрэн боломжтой. 

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлдэг юм. Тэгвэл тус сайтын мэдээлснээр өнөөдөр 08.30 минутын байдлаар нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн гэж гарчээ. Харин Баянхошуу, Толгойт, Нисэх орчмын агаар бага бохирдолтой гарсан байна. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: