Шуурхай зар сонины борлуулалтаас 100 хүүхэд дулаан гуталтай болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 12

Өвлийн хүйтэн айлчлан ирж буй энэ өдрүүдэд та нэг ч болтугай хүүхдийг дааруулахгүй байх аянд нэгдээрэй. Тодруулбал, Шуурхай зар сонины борлуулалтаас нийгмийн эмзэг давхаргын 100 хүүхэд Өвлийн гуталтай болгох аянг энэ сарын 12-ноос нэг сарын турш зарлажээ.

Та энэхүү хандивын аянд нэгдэхийг хүсвэл "Шуурхай зар" сониноо захиалахад л болох юм. Хэрвээ та 100 хүүхдийг дулаан гуталтай болоход туслахаар шийдсэн бол энд дарж сонингоо захиалаарай. Мөн 8989-2332 утсаар захиалга өгөх боломжтой бөгөөд хоёроос дээш дугаар захиалвал хүргэлт үнэгүй.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх