Төрийн албан хаагчид “Төрийн түшмэл эрдэнэ” хэмээх дуутай болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 18 ・ 1

Энэ сарын 12-нд Орхон аймагт болсон “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форумын үеэр Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэлийн салхийг сэвэлзүүлсэн сайхан дуутай боллоо” хэмээн онцолсон билээ. 

“Төрийн түшмэл эрдэнэ” хэмээх уг дууны шүлгийг МУСГЗ Д.Дашдондов, аяыг МУУГЗ Б.Бямбабаяр нар бүтээж МУГЖ Ц.Түвшинтөгс дуулжээ.

Уг дуу төрсөн түүхээс товч дурдахад, 2016 онд Орхон аймагт болсон Төрийн албаны зөвлөгөөний үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг МУСГЗ Д.Дашдондовтой уулзаж “Манай улсад төрийн албаны  шинэчлэл шаардлагатай байна. Та олон сайхан дууны үг бичсэн. Монгол Улсын төрийн албанд зориулж дууны шүлэг бичиж өгөөч” гэж хүсэлт тавьжээ. Үүний дагуу СГЗ Д.Дашдондов шүлгээ бичээд Орхон аймгийн Төрийн албаны дарга Д.Соёлчхүү болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нарт үзүүлж улмаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт илгээсэн байна. Ийнхүү Монгол Улсын төрийн бүх албан хаагчдад зориулсан “Төрийн түшмэл эрдэнэ” дуу бүтжээ. 

Эх сурвалж: Moнцамэ агентлаг

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2019 11 сар 19/

    Дуутай болсон нь байх л зүйл биз. Төрийн албан хаагчид маань ард иргэддээ "түшмэл-Эрдэнэ" байж чадах, зөв үйлчилдэг байх нь чухалдаа. Дуутай байх нь хэлбэр, Зөв үйлчигээ нь агууллага нь байх шүү.

    Хариулах