
УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг тус банкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүд шинээр томилогдож байгаа Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийг сануулахаас гадна Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг гэдгийг ч онцлон хэлэв.
Тэрбээр АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр, Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр зэрэгтэй.
Ажлын туршлага:
- Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
- Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
- Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
- Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
- Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
- Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
- Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
- Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан