АН-аас дахин нэг шинэ нам "төрөх" үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 25 ・ 3
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 11 сарын 30-нд болсон хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцсэн билээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу  45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
 
Уг шийдвэр нь УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах гэх мэт олон улс төрийн үр дагавар дагуулсны нэг нь У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах шаардлагатай гэж үзсэн намынхаа шийдвэрээс зөрж санал өгсөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг АН-ын гишүүнээс хөөсөн явдал.
 
Ингэснээр Ардчилсан Нам УИХ-д бүлэггүй болж, харин Л.Болд, Ж.Батзандан нарын удирдсан ШИНЭ буюу Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам 2019 оны 9 сарын 12-нд Улсын Дээд Шүүхэд Монголын улс төрийн 34 дэхь нам болон бүртгэгдээд буй билээ.
Судлаачдын дунд ШИНЭ нам нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-д саналаа өгөх сонгогчдын саналыг жинтэйхэн хуваана гэсэн таамаг бий.
Тэгвэл АН-аас дахин нэг шинэ нам "төрөхөөр" дуншиж буй тухай АН-ын удирдлагын хүрээнд яригдаж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас туурга тусгаарлаж буй уг намыг "Алтангадас" фракцийн голдуу улс төрчид үүсгэн байгуулж буй ажээ. Энэ тохиолдолд УИХ-ын 2020 оны сонгуульд хоёрын хоёр санал хуваагчтай болсон АН-ын байдал нэн хүнд болох нь гарцаагүй юм.
 
Э.Мягмар
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2019 11 сар 26/

    Зах зээлийн замаар явсан энэ богино хугацааг харахад АН төр барих үедээ төсвийг үр ашиггүй зүйлд зарсан алдаа бий ард түмэн санаж байгаа том бүтээн байгуулалт МАН тай нэр холбоотой үүнтэй маргах хүн байна уу

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 25/

    ARDCHILSAN NAM ERDENE ,ERDENEBATIIN UED MUHUJIINUDUU....HUVIIN NAM SHIG L AASHLAHAAR TEGELGUI YAHAVDEE...EREL ...JARGALSAIHANII NAMUUD CHINI NEG HUNIIH BOLOHOOR YVDAGGUI L BHGUI YU...HUVIIN TOGLOLT HIIDEG BAGIIN SPORTTOI IJILHENSHDEE...

    Хариулах
  • зочин / 2019 11 сар 25/

    МАН сонгуульд ялж болох ганцхан гарцаа ашиглаж байгаа нь тэр дээ. энэ үнэн бол монголчууд бүгдээрээ сонгуульд оролцохгүй байхыг уриалах байх даа

    Хариулах