Б.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 19

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан.

Улмаар өнгөрөгч наймдугаар сарын 23-ны өдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хилийн хориг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс хилийн хоригийг цуцалсан юм. Үүний дараа тэрбээр БНСУ руу хил гарч эрүүл мэндийн үйлчилгээ аваад эргэн монголд ирээд байгаа гэнэ.

Ийнхүү арван сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа мөрдөн байцаалт өнөөдрийг хүртэл дуусаагүй хэвээр байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх