Ч.Сайханбилэг байршлаа дахин солин зугтжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 24 ・ 6

 

Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, АТГ шалгаж буй билээ.

Хэргийг шалгаж эхэлмэгцээ түүнийг албадан саатуулах шаардлагатай гэж үзэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа цагдан хорих 461-р ангид нэг сар орчим хорьсон ч төд удалгүй сулласан юм. Гэвч түүнд хилийн хориг тавиад байв.


Харин Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, Солонгост эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан билээ.

Ийнхүү Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм.

Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ. Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой.


Э.Мягмар

 

Сонин.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 12 сар 25/

    Хурцыг түр томилоод явуул. Маш хурдан аваад ирнэ. Хөөн хэлэлцэх дууслаа.

    Хариулах
  • Бид Монголчууд / 2019 12 сар 25/

    Олоод газар дээр нь устга. Бусддаа сургамж болно. Урвагчдад цээрлэл ноогдуулдаг болох ёстой. Урвагчидад үхэл. Тэд амиараа гэмт үйлдлээ төлөх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 24/

    Naad novsh chine huuran mehleed yavaad bgaa yum bishuu ooroo ochno ch geh shig huleegeed sugar bailgui shuud bari

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 24/

    Олон пасспорттой хүн аргагүй

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 24/

    Улсын мөнгийг ингэж тоглчихоод одоо нэг их шударга царайлаад новшийн гарууд 2 нүүртэй хувалзнууд

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 24/

    Энэ хулгайчийг хил гаргах зөвшөөрөл өгсөн шүүгчийг шүүх хэрэгтэй мэдсээр байж

    1
    Хариулах