АТГ: Элчин сайдыг Улаанбаатарт ирэхэд нь хилийн хориг тавьсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 24 ・ 1

Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны явцад АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр биш гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлсэн тул Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан гэдгийг тус газраас мэдэгдлээ.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байгаа бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа болон гадаад харилцаа ч мөн хөгжиж байгаагийн илрэл гэв. Монгол Улсын иргэн, Элчин сайдын алба хашиж байсан тэрээр визийн хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул мөнгө угаасан хэрэгт ийнхүү шалгаж байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: