АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Гэвч хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байгаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, тэрбээр хуулийн хүрээнд ялгүй үлдэх нөхцөл бүрдээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага "Жаст"-ын Ш.Батхүүгийн эд хөрөнгийг тогтоож, заримыг нь битүүмжилсэн байдаг.
Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохгүй, түүнийг ялаас чөлөөлөхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр "Ш.Батхүүгийн хөрөнгийг тогтоосон. Тэр хөрөнгийг хууль, хяналтын байгууллагын өмнөх дарга нь авсан нь тогтоогдсон. Одоо хэрэг АТГ-т шалгагдаж байна. Ш.Батхүү ялаас мултрахгүй. Одоо хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хүнийг ялаас чөлөөлөхгүй болно" хэмээн хэллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.