Л.Болд: 30 жилд хоёр намд хувиргаж, ЭРЛЭГ, ЧӨТГӨР хоёрын хооронд сонголттойгоор Монголын улс төр дампуурлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 31 ・ 11
ШИНЭ намын зөвлөл өнөөдөр энэ оны отгон хурлаа хийж, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэн дүгнэж, олон нийтэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ: 
 
ШИНЭ намын УИХ дахь зөвлөл 2019 оны хамгийн сүүлийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, энэ оны үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэж, дүгнэв. Хоёрдугаарт, иргэдийн тулгамдсан асуудлаар санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Энэ оны хувьд манай зөвлөл нийт 15 удаа хуралдлаа. Эдгээр хурлаар 30 гаруй хууль тогтоомжийн төсөл, бусад тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Зөвлөлөөс нийт 16 ажлын хэсэг гаргаж ажилласан. 
 
Улирч буй жилийн тухайд онцолж дурдвал, Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа олон хэлэлцүүлэг, ажлын хэсэгт оролцож ажиллаж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ШИНЭ намаас Баялгийн сан байгуулах, стратегийн ордын дийлэнх ашгийг ард иргэдэд шууд хүртээх заалт оруулах санаачилга гаргаж, батлуулах тал дээр манлайлан ажилласан. Энэ бол 2019 оны онцлох амжилт гэж хэлж болно. 
 
Мөн Оюутолгойн ордтой холбоотой Монгол Улсын эрх ашгийг хангах тухай өндөр ач холбогдол бүхий тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтэд бид хяналт тавина.  Түүнчлэн оны сүүлд батлагдсан Сонгуулийн тухай хууль дээр нэлээд идэвхтэй ажиллалаа. Олон санал тусгасан. Улс төрийн 3 дахь хүчин гэгдэж буй намуудын саналыг тусгах тал дээр ШИНЭ намаас идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд бид намуудын саналыг нэгтгэж, хамгийн чухал гэсэн саналуудыг төвлөрүүлэн, хуулийн төсөлд тусгах асуудлыг эрчимтэй хөөцөлдсөний үр дүнд УИХ-ын сонгуулийн хуульд өнгөрсөн 30 жилд анх удаагаа намууд эвсэж оролцох бололцоог анх удаа хангасан юм. 
 
Манай улс төрийн тогтолцоо өмнөх 70 жилд нэг нам байсан бол өнгөрсөн 30 жилд хоёр намд хувиргаж, ЭРЛЭГ, ЧӨТГӨР хоёрын хооронд сонголттойгоор Монгол улс төр дампуурч, төрийн бүх өмч хөрөнгө алдагдаж, үндэсний эрх ашиг хөсөр хаягдсан ийм хүнд нөхцөлд ШИНЭ намын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр шинэ Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгуулагууд, ард иргэд эвлэлдэн нэгдэж улс төрийн оролцоогоо бодьтойгоор хангах нөхцөл бүрдлээ.
 
УИХ дахь зөвлөл маань нэг удаа орон нутагт хуралдсан. Хурал бүр дээр ард иргэдийн зөрчигдсөн эрх, хохирлыг нөхөн барагдуулах зэрэг олон асуудлаар бид шуурхай хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан. Тэдгээр шийдйвэр засаг төрийн түвшинд бодитой арга хэмжээ болж, иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хангаж өгсөн гэж дүгнэж байгаа.  ШИНЭ нам бол анх удаагаа УИХ-ын бүтцийн байгууллагуудаас ажил нь зүгээр нэг хэлэлцүүлэг, цаасан дээр буусан хоосон лоозон биш яг бодитойгоор хүний амьдралд очиж тусдгаараа ялгаатай гэдгийг онцолъё. Энэ цаг үед бид МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл буюу томоохон тэмцэл хөдөлгөөний нэг жилийн ойг тэмдэглэж байгаа. Хоёр өдрийн өмнө энэ хөдөлгөөнд оролцож буй 100 гаруй төрийн бус байгуулага хамтарч ажлаа дүгнэсэн. Өнгөрсөн жилийн хувьд хулгайд алдагдсан олон ордоо эхний ээлжинд төрийнхөө мэдэлд буцааж авах ажил хийгдсэн. Цаашид ард түмний мэдэлд өгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 
 
Мөн өнөөдрийг хүртэл хууль бусаар хоригдож, эрх нь зөрчигдсөөр байгаа Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг, 60 тэрбумын хэрэгт хэлмэгдсээр байгаа Доржзодовын асуудал, мөн өмч хөрөнгөө хуулийн байгууллагын эрх мэдэлтнүүдэд дээрэмдүүлсэн бизнесмен залуу Тордойн Ганболд гээд олон олон эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүсийн асуудал бидний анхаарлын төвд цаашид байсаар байх болно. Бид тэмцлээ амжилтанд, ялалтанд хүргэж ГҮЙЦЭЭЕ гэсэн уриатайгаар МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ ээ гэлээ. 
 
ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал: Шударга Иргэдийн нэгдсэн Эвслээс энэ онд хэрэгжүүлсэн ажлаа товч тоймлон хүргэе. Эхний гурван сард “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл“ хөдөлгөөний тэмцэл маш эрчимтэй явагдсан. Гуравдугаар сараас эхлэн нам байгуулах ажилдаа орж, УИХ-ын хоёр гишүүн маань 21 аймаг, 9 дүүргээ нийт 2 удаа бүтэн тойрсон. Уулзалтад нийт 30 мянга гаруй хүнтэй нүүр тулан уулзаж, улс орон болон орон нутагт тулгамдсан асуудлаар санал солилцсон байна. Мөн аймаг, сумдад Шударга иргэдийн нэгдсэн эвслийн орон нутаг дахь иргэдийн зөвлөлүүд байгуулагдаж эхэлсэн. 10-р сарын байдлаар ШИНЭ намыг дэмжигч гишүүд, дэмжигчдпийн тоо 92 мянга хүрсэн байсан. Он гараад нэгдүгээр сарын аравдаар тодорхой тайлан тавина. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ он гараад нэгдүгээр сарын 10 болон хоёрдугаар сард улам эрчимжүүлж, хийсэн ажлаа дүгнэж, зорилго зорилтуудаа дахин хэлэлцэнэ. 
 
ШИНЭ намын Төв зөвлөлийн гишүүн, паралимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Баатаржав: ШИНЭ нам ХБИ-ийн сонгуульд сонгогдох эрх болон бусад эрх ашгийг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Гишүүдтэй хамт орон нутагт ажиллахдаа ХБИ-ийн төлөөлөлтэй уулзаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг ярилцаж явлаа. ШИНЭ нам ХБИ-ийн эрхзүйн орчныг сайжруулах, шийдвэр гарагх түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх тал дээр анхаархч ажиллаж байгаад иргэд талархан хүлээж авч байсан. 
 
ХЭГ-ын дарга Ч.Мэндсайхан: ШИНЭ намаас “Шударга ёсны эрэлд” цомыг салбар салбартаа манлайлагч зургаан иргэнд гардуулж өглөө. Тухайлбал, энимэшн, и-спорт гэх мэт төрөөс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй салбарт авьяас чадвараараа гоцолж буй залуусаа урамшууллаа. Эдгээр салбарын харилцааг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд одоогоор хараахан бүрдээгүй байгаа тул хэдий чадвартай ч олон улсын тэмцээнд оролцох, Монгол Улсынхаа нэрийг гаргах боломж нь мөн хаалттай байгаа хэмээгээд эдгээр шагналын эздийг танилцууллаа.
 
1. ШИНЭ ӨНЦӨГ -  ”Ийгл” телевизийн тоймч, “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн редактор Б.ОТГОН
2. ШИНЭ АМЖИЛТ –Байт харвааны тамирчин Н.МӨНХБААТАР
3. ШИНЭ ҮЗЭГДЭЛ – Спортын шинэ төрөл болох и-спортын тамирчин Анхлан, А.Ариунболор нар
4. ШИНЭ САНААЧИЛГА –Д.Чинзориг “Малчин” группийн /малчин өрхүүдийг эко эрчим хүчээр хангах төсөл хэрэгжүүлж буй/
5. ШИНЭ АМЖИЛТ – доктор, лрофессор М.Амбага нарт тус тус NEW AWARDS наадмын анхны цомыг гардуулж өглөө.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 06/

    Батзандан АН-г дөрөөлж дээшээ гараад хэрэггүй болмогц , Албан тушаалын хойноос МАН-г бараадаад, Одоо нам байгуулж ухаараад энэ ядарсан ард олноо ах дүү нар шигээ ажил албан тушаалаар хангаад ашигтай орлоготой болгох юм гэнэ

    Хариулах
  • зочин / 2020 01 сар 06/

    Лу Болд 30жил АН-д партизан явж ардчлалын буянаар асар их мөнгө тэй болсон 2жилийн өмнөөс мөнгө олдохоо байсан юм байлгүй МАН-д зүтгэдэг болсон Одоо нам байгуулаад бузраас салсан гэж тунхаглаад байгаа энэ хүн ер нь хэн бэ эрлэг чөтгөр юм боловуу

    Хариулах
  • а / 2020 01 сар 02/

    ene odoo hamgiin nobshiin chotgor ni baisan bj yuu hutsaad baigaa yum be.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    дэмжиж байна Монголын Ард Түмэн сонголтоо зөв хийнэ

    Хариулах
  • ЗОЧИН / 2020 01 сар 02/

    бид сонгохгүй

    Хариулах
  • bat / 2020 01 сар 01/

    Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн өөр намаа сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин эрхмүүд хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 31/

    Улс орныг дампууралахад маш их өндөр хариуцлагагүй ажилласан хүмүүсийн нэг бол та мөнөөсөө мөн. Ёр бол тэр үеийн манлайлагч нарын нэг тэргүүн байсан. Өөрөө өөрийгээ гутаадаг овоо гар шүү. Үнэндээ энэ хүн өөрийн хийсэн булхай луйвар сайн хийж байсан түүнийгээ санагалзаж дурсан ярьж байх шив дээ. Ичмэ

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 31/

    Улс орныг дампууралахад маш их өндөр хариуцлагагүй ажилласан хүмүүсийн нэг бол та мөнөөсөө мөн. Ёр бол тэр үеийн манлайлагч нарын нэг тэргүүн байсан. Өөрөө өөрийгээ гутаадаг овоо гар шүү. Үнэндээ энэ хүн өөрийн хийсэн булхай луйвар сайн хийж байсан түүнийгээ санагалзаж дурсан ярьж байх шив дээ. Ичмэ

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 31/

    Улс орныг дампууралахад маш их өндөр хариуцлагагүй ажилласан хүмүүсийн нэг бол та мөнөөсөө мөн. Ёр бол тэр үеийн манлайлагч нарын нэг тэргүүн байсан. Өөрөө өөрийгээ гутаадаг овоо гар шүү. Үнэндээ энэ хүн өөрийн хийсэн булхай луйвар сайн хийж байсан түүнийгээ санагалзаж дурсан ярьж байх шив дээ. Ичмэ

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 31/

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 31/

    Чи өөрөө тийм их сүрхийй мундаг юмуу.Саяхан л ардчилсан намыг магтан дуулаад л байсан биздээ.Айлын салсан авгай л нөхрөө элдвээр муулдаг гэсэн.Чи яг түүний өрөөсөн дугуй.Наад үгийг чинь тоох хүн байхгүй.Гараа савчаад л чи өөрөө хэн юм бэ

    Хариулах