Ж.Бямбасүрэнг Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргаар томилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 01 сар 03 ・ 2

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Түүний оронд бригадын генерал Ж.Бямбасүрэнг Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргаар томилсон байна.



Ж.Бямбасүрэн нь
 

    1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
    2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
    2009 онд мөн академийн дээд курс,
    2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Улмаар 

     1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
    2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
    2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
    2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
    2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
    2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
    2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
    2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
    2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
    2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
    2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
    2016 оны 07 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
    2019 оны 05 сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 04/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 03/

    Хилийн цэрэг манай улсын хамгийн хоцрогдсон байгууллага болсон шүү.Бямбасүрэн генерал та эрс шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатайгаар цаг хугацаа төлөвлөн хийх ёстой.Тэгж чадахгүй бол эртхэн огцорсон нь дээр шүү...

    Хариулах