УИХ-ын сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 24-нд болно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 07 ・ 1

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын товыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргахдаа зургаадугаар сарын 24-нд явуулах саналыг УИХ-д ирүүлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж зааснаар ийнхүү Сонгуулийн ерөнхий хороо санал боловсруулж ирүүлсэн байна.

СЕХ-ны саналыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тойрог, мандатын хуваарилалтаа хийх ёстой. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тойрог, мандатын хуваарилалтыг хүн ам, газар нутгийн байдалтай уялдуулсан судалсан бөгөөд саналаа мөн хүргүүлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: