“The Voice of Mongolia” шоунд оролцон шүүгч Д. Болдын багтан өндөр амжилт үзүүлсэн оролцогчийн нэг С.Идэрмаа залуу жүжигчнээс гадна дуучин.

Түүний авьяасыг ч мөн шүүгч Болд өндөрөөр үнэлж, “B Production”-д харьяалагдаж, өөрийн студийн уран бүтээлчээр авсан гэдгийг фэнүүд нь андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр  “Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрээр олны танил болсноосоо хойш “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмт тоглож, Girls олон ангит телевизийн кинонд тоглосон удаатай. Тун удахгүй анхны бие даасан уран бүтээлээ олны хүртээл болгохоор зэхэж буй гэнэ лээ. Ингээд түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.