М.Батмөнх: “Жи тайм” хохирогчдын хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 09 ・ 2

 

Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дууссан байна.

Тэгвэл уг хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлээд байгаа бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх мэдээллээ.

Тэрбээр “Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах  боломжгүй байсан бол Улсын Дээд шүүхэд санал хүргүүлж, тодорхой журамд өөрчлөлт оруулсан учраас хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон” гэв.

Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байжээ. Харин тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа аж.

Дээрх хэргээс үүдэн 11.734 иргэн хохирсон бөгөөд одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: