Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмааг үзэгчид сайн таньдаг болсон. Тэрбээр  “Би эндээс явахгүй”, "Нора", "Жаргаагүй нар" гээд олон арван үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээсэн чадварлаг нэгэн. Тайзны бүтээлүүдээсээ өмнө "Сонголт", “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, "Сүүлчийн шөнө" зэрэг  дэлгэцийн бүтээлд тоглосон эгэлхэн жүжигчин бүсгүй.  Түүний оролцсон "Зогсошгүй" нэвтрүүлгээр аялаж дотоод ертөнцтэй нь илүүтэй танилц боломжийг олгожээ.