ШӨХТГ:Чансаа тогтоох санал асуулга явуулахыг хориглоно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 01 сар 10 ・ 3

ШӨХТГ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхаарууллаа.

 УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг хийхийг хориглосон юм. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах зэрэг болно. Уг мэдэгдэл, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалт, үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргах юм. Тус дүгнэлтийг тусгай эрх олгосон байгууллагад нь хүргэж санал хураалтын дүн гарах өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох аж.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зүйл заалтыг зөрчвөл эхний удаа сануулга хүргүүлнэ. Харин хоёр дахь удаа ямар нэг сануулга хүргүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураалтын үр дүн гарах өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг нь цуцал гэсэн дүгнэлт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэвлэл мэдээллийн сайт харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бол бид ХХЗХ-нд үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлтээ хүргүүлнэ. Ингээд тус байгууллага манай байгууллагын дүгнэлтийг үндэслээд үйл ажиллагааг нь зогсооно” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: