Сэлэнгэ аймгийн Засаг дарга дэрвэгэр жиргэрүү “наймаалсан” хэрэгт холбогджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 10 ・ 14

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.

Тухайн үед орон нутгийн эх сурвалжууд “Ш.Оргил орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан хэрэгт шалгуулж буй тус аймгийн Ерөө сумын Засаг дарга “бяцхан” хэмээх М.Ганбаатар нарт холбогдох хэрэгт хамаатуулж байгаа” хэмээсэн. Түүнийг Засаг даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжийг алт олборлуулснаар байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст байцааж байсан юм. Улмаар харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй гэнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-ынхан багтсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн есдүгээр сарын дундуур Сэлэнгэ аймагт ажиллан, хуулиар хориглосон газраас ашигт малтмал олборлож, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн Ерөө сумын нутаг, Агуйт хэмээх газраас хувиараа алт олборлогч 40 гаруй хүнийг саатуулсан билээ.

Хууль сахиулах байгууллагуудын баттай эх сурвалжуудын мэдээлснээр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг дээрхээс өөр хэрэгт шалгаж байгаа аж. Тодруулбал, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэмээн буруутгаж буй. Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгсэлийг хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгаж байгаа гэнэ. Нэлээд хэмжээний буюу олон тонн дэрвэгэр жиргэрүүг ийм байдлаар худалдсан байж болзошгүй гэж шалгаж, байцаалт хараахан дуусах болоогүй аж. Түүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Засаг даргын харьяа хэд хэдэн агентлагийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Өнөөдөр сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 11/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 11/

    hudlaadaa tegeedl tag jig bolno sensaatslahaaraa tgd tag boldog hudlaa hergee bulzaaruulj buin shinj

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 11/

    bolildoo ta nar busad toriin alban haagchaasaa huwi ilvv tsalin awch bga biz dee ta nariin tsalin hvreltsehgvi awilga awch bga bol busad ni yah bolj bnaa

    Хариулах
  • Irgen / 2020 01 сар 11/

    Nutgiin ner baastaad muu shees chin. Lai ve yadag. Yavdag jolon chin!!!

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 10/

    Yawarwaa negen yumand ingej tuilshirahaa l bolchihol doo battai ih surwaljiig ni hvleeh heregtei shvv dee

    Хариулах
  • фАН гАО цАЙ / 2020 01 сар 10/

    МАН-ын Ми данжаадын хамаатан Сянь овогтон.

    Хариулах
  • оЙАЯАААА / 2020 01 сар 10/

    ХАРАХ ЦАРАЙНЫ МАНАЙ ДУНДАТО УЛСИН ХҮН БАА.

    Хариулах
  • фАН гАО цАЙ / 2020 01 сар 10/

    хайяааао ,Сэлнгэ аймго манайхоо болсаан шоо.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 10/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 10/

    Ийм балиао юмнуудыг шоронд нь хийвэл таарна. Сайхан нутаг усыг минь орвонгоор нь эргуулж хаяахдаа сэтгэл нь өвддөгуйн бхдаа. Хариуцлагийн ойлгуул!

    1
    Хариулах
  • Би / 2020 01 сар 10/

    Бүр оролдох юмаа олж ядахымаа бизду юмаа. Яахаараа ингэж хүнийг гүтгэж харлуулж бичдэгийм бээ.
    Доор бичсэн Монголд хандаад хэлэхэд олон юм битгий хуц гэж хэлье дээ

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 10/

    Хариулах
  • монгол / 2020 01 сар 10/

    энэ Шархүүгийн Оргил гэх хятадын цустай бацаныг бодолгоор хятад цуст эрдэнэбат гаргаж ирсэн буйзаа монгочууд нь бодолтой л баймаар байна да

    1
    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 10/

    Зунжингаа намаржингаа л ухаж байсан биздээ. Бэлэн авдаг хүмүүстэй. Ээж модны тэр хавиар гээд хаа сайгүй л хүмүүс ухаж түүж байсан.

    Хариулах